Баруун-Уртын 1-р сургуулийн 90 жилийн ой болно
2015-04-17

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр дунд сургуулийн 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

 

Тус сургуулийнхан 90 жилийн тэгш ойгоо тохиолдуулан “Эрдмийн өргөөний эгшиглэнт аялгуу” багш сурагч, төгсөгчдийн хамтарсан тоглолтыг дөрөвдүгээр сарын 19 буюу энэ ням гарагийн 15.00 цагт UB palace-ийн концертын их танхимд зохион байгуулах гэж байгаа аж.

 

Сүхбаатар аймгийн Баруун-Уртын нэгдүгээр сургуулиар овоглосон үе үеийн эрдэмтэн багш, ажилтан ажиллагсад төгсөгчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин