Германд гашуудал зарлажээ
2015-04-17

Альпийн нурууны бэлд сүйрсэн Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоцны ослоор амиа алдсан 143 зорчигч болон багийн долоон гишүүний дурсгалыг  хүндэтгэж, энэ өдрийг гашуудлын өдөр болгон зарласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гашуудлын өдрийг тохиолдуулан парламентын ордны дээр байрлах төрийн далбааг хагас бөхийлгөжээ. Мөн бүх телевизийн суваг энтертаймент болон хөгжмийн нэвтрүүлэг гарахаа зогсоожээ.

 

Берлин хотноо байрлах “Cologne” сүмд амиа алдсан хүмүүст зориулж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Тус сүмд канцлер Ангила Меркел, Ерөнхийлөгч Иоахим Гаук нар хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлжээ.  Мөн парламентын гишүүд хоёр минут дуугаа хураан зогсч, эмгэнэл илэрхийлжээ.

 

Сүмийн үүдэнд амиа алдсан хүмүүсийн тоогоор лаа байршуулсан бөгөөд лааг “Germanwings” компанийн ажилчид асаасан байна. Ослоор Германы 72 иргэн, Испанийн 50 иргэн болон Япон, Израйль, Австрали улсын иргэд амиа алдсан юм. Ослын гол буруутнаар “Airbus A320” онгоцны хоёрдугаар нисгэгч 28 настай Андрес Любицийг нэрлээд байгаа билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин