Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмааг хүндэтгэлээ
2015-04-17

Гэрэл зургийг MPA.MN

Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Рио-де Жанеро-2016" олимпийн наадамд оролцох эрхээ авсан.

 

Тэгвэл түүнд өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Т.Болдбаатар нар хүндэтгэл үзүүллээ.

 

Энэ үеэр Г.Шийлэгдамба сайд “Юуны өмнө "Рио-де Жанеро-2016" олимпийн наадамд оролцох эрхээ авсан Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаадаа баяр хүргье. Манай яамнаас олимпод оролцох тамирчдыхаа зардал мөнгөний асуудлыг анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Олон улсын чанартай томоохон тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон тамирчдын урамшууллыг олгож эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар нийт олгох ёстой мөнгөний 41 хувийг олгосон байгаа. Үлдсэн мөнгийг дараагийн санхүүжилтээр олгох болсон.  Цаашид бусад олимпын эрх авах бусад тамирчдаа дасгалжуулагч нар маань сайн дасгалжуулж, амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байна. Яахав өнөөдөр улс орны эдийн засагт хүндрэлтэй зүйлүүд байгаа ч гэсэн та бүхний асуудлыг шийдэх болно. Үндэсний хорооны дараа дараагийн хуралдаан дээр олимпын эрхийн тэмцээнд явах тамирчдын асуудлыг ярилцах болно” хэмээн мэдэгсэн юм.

 

Энэ үеэр Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа ирэх "Рио-де Жанеро-2016" олимпийн наадамд оролцоход шинээр буу авах шаардлагатай байгаагаа өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад дуулгасан юм. Тэрбээр “Олимпын эрх авах тэмцээнд буу маань гацсан явдал гарсан. Тиймээс салбарын яамнаас буудлын спортын тамирчдын буу, сумны асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй байх гэж бодож байна. Миний хувьд “Рио-де Жанеро-2016" олимпийн наадамд сүүлийн үеийн тоноглолтой буу авах шаардлагатай байгаа. Энэ асуудлыг наана нь эртхэн шийдэж өгвөл, олимпоос өмнө буутайгаа дасах болно” гэж ярилаа.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
зочин:
оимпийн эрхийг авах салхийг хагалсан булган сүүлт тамирчин даа баяр хүргэе. буудлын тамирчин гэж доошоо оржээ. уг нь буудлагын тамирчин баймаар юм ......ха ха ха
2015-04-20