Мэргэжлийн хяналтынхан зөвлөлдөж байна
2015-04-17

Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Засгийн газрын XI байранд болж байна. Мэргэжлийн хяналтын талаар баримтлах бодлого, зорилтын талаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн илтгэлийг ахлах зөвлөх Д.Батбаатар танилцуулав.


Харин мэргэжлийн хяналтын байгууллагаас 2014 онд хийсэн ажил, үр дүнгийн талаар дэд дарга Б.Эрдэнэбилэгт, энэ оны зорилт, хэрэгжүүлэх арга замын тухай МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд ярьсан. Мэргэжлийн хяналтын байгууллага энэ онд дунд хугацааны стратеги төлөвлөлтөө боловсруулж, ажлаа ил тод, нээлттэй болгохыг зорьж, мэдээллийн сан, үр дүнг тооцох үйл ажиллагааг шинэчлэх юм байна. Байгууллага, байцаагчийн шинэ дүр төрх, хэв маягийг бий болгон, авлигаас ангид, ёс зүйтэй хамт олон байж, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөжээ.

 

Мөн энэхүү зөвлөгөөнөөр Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Эрсдэлийн удирдлага, төлөвлөлтийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх тайлагнах арга зүйн талаар хэлэлцэж байна. Түүнчлэн салбар гурван хуралдаан зохион байгуулж дүрэм, журмуудын төслүүдийг хэлэлцэн нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
sugar:
sanhuugiin baicaagchdiin zarimni hogiin daramtlagchid shantaajchin humuus baidag.cend gm
2015-04-18