УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхоорой
2015-04-19

Авлигатай тэмцэх газраас 244 албан тушаалтны 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ын 1 дүгээр хавсралтын дагуу бэлтгэн тус газрын цахим хуудсанд байршуулжээ.

 

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд зэрэг албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтэлнэ гэж заасны дагуу дээрх 244 албан тушаалтны 2014 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг уг эмхэтгэлийн №15 /876/ дугаарт нийтлүүлсэн байна. 

 

Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлсэн билээ. Авлигатай тэмцэх газарт 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн юм. 


Албан тушаалтнуудын ХОМ-ийн мэдүүлэгийн байдлыг Авилгалтай тэмцэх газрын цахим  хаягаар орж сонирхоорой.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Hunii halaas ruu ungiih ni hamgiin muuhai buduuleg yos surtahuungui zuil.
2015-04-19