Майкл Фелпс: Миний бүх амьдрал усанд өнгөрсөн
2015-04-20

 

Олимп, дэлхийн аварга АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Майкл Фелпсийн “www.telegraph.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр 2012 оны Лондонгийн олимпийн дараа албан ёсоор зодог тайлж буйгаа зарласан ч саяхан 2016 оны Рео де Женейрогийн олимпод оролцохоо мэдэгдсэн билээ.

 

-Ярилцлагынхаа эхэнд нэг мэдээллийг баттай болгохыг хүслээ. Таныг 2016 онд Бразилийн нийслэл Рео де Женейро хотноо зохион байгуулагдах зуны олимпод дахин оролцохоор болсон гэсэн. Энэ үнэн үү?

-Тиймээ. Би хүсэл мөрөөдлөө тийм ч амархан мартаж бас орхиж чадахгүй бололтой. Үнэнийг хэлэхэд, Майкл Фелпс гэх хүн усанд сэлэхээс өөр зүйлийг хийж чадахгүй гэдгээ энэ хугацаанд сайн ойлголоо. Би дэндүү олон жил өөрийгөө дайчилж, зорилго тавин ажиллаж. Нэг л өдөр амьдрал минь өөрчлөгдөж эхлэхэд Майкл Фелпс хэн ч биш гэдгээ ойлгох шиг боллоо.

 

-Та Лондонгийн олимпийн дараа албан ёсоор зодог тайлсан. Би үлдсэн амьдралдаа уснаас хол байх болно. Зүгээр л далайн эрэг дээр очоод инээж, хөгжилдөж байгаа хүмүүсийг харж баясах болно гэсэн. Гэхдээ та хэдхэн жилийн дараа амар амгалан амьдралд дасч чадахгүй гэдгээ ойлгосон бололтой?

-Би дөрвөн настай байхаасаа устай нөхөрлөсөн. Миний бүх амьдрал усанд өнгөрсөн. Ус бол миний бүх зүйл. Ус бол би. Тиймээс өөрөөсөө хагацахад хангалттай хугацаа хэрэгтэй бололтой. Гэхдээ би усанд баяртай гэж хэлж чадна.

 

-Лондонгийн олимп хөшгөө хаах тэр үед та зодог тайлсан. Хэзээнээс дахин олимпод хүч үзэхээр болов. Гэр бүл, найз нөхөд чинь хэрхэн хүлээн авсан вэ?

-Би олимпт орох эсэхээ хэнээс ч асуугаагүй. Зүгээр л өөртэйгээ ярилцсан. Их удаан бодсон. Зөв үү, буруу юу гээд л. Дараагийн олимпод надад боломж байгаа болов уу. Дахин аварга болж чадах болов уу гэх мэт олон сэтгэл өвтгөсөн асуудал гарч ирсэн. Би хойшоо суухыг хүсээгүй.

 

-Танд боломж байгаа болов уу. Дахин олимпийн аварга болж, алтан медаль энгэртээ гялалзуулж, төрийн далбаа, төрийн дууллаа “Рео”-гийн тэнгэрт мандуулж бас эгшиглүүлж чадах болов уу?

-Үнэнийг хэлэхэд, энэ асуултад шууд хариулж чадахгүй. Би тийм ч залуухан биш. Цаг, минутад миний дээр гарах сайн сайн тамирчид төрөн гарч байна. Миний давуу тал бол туршлага. Туршлага, бэлтгэл надад туслах байх. Надад итгэж болно гэх итгэлтэй үгийг энэ удаад хэлж чадахгүй. Учир нь би олимпийн бэлтгэлдээ саяхнаас орсон. Хоёр жил дэмий тэнэж, шоудлаа.

 

-Лондонгийн олимпоор та өөрийгөө ямар өндөр зэрэглэл, мэргэжлийн тамирчин вэ гэдээ олон улсад баталсан?

-Дөрвөн жилийн өмнө би дэлхийг сэлээд ч гаталж чадна гэх бодолтой байлаа. Одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Би “Рео”-гийн олимпод оролцох эсэхээ шийдэж байхдаа их айсан. Бас анх удаагаа ялагдал болон түгшүүрийг мэдэрсэн. Мэдээж хэрэг Майкл Фелпс тийм ч амархан ялагдахгүй.

 

-Дараагийн олимпод өрсөлдөх нь нэгэнт тодорхой боллоо. Та өрсөлдөгчдөө судалсан байлгүй. Таны хувьд аль орны тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?

-Тэмцээнд ороогүй их удаж. Миний бодлоор хүчтэй өрсөлдөгч минь АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Майкл Фелпс. Би энэ эрхэмд сэтгэл зүйгээрээ хэдийнэ ялагдал хүлээсэн. Одоо хүртэл тэр хүн “Чи буруу шийдвэр гаргасан. Зүгээр л амар” гэж зөвлөж байна. Өөрийгөө ялна гэдэг хамгийн хүнд  даваа.

 

-Та бол холливуудын оддоос илүү олны анхаарлын төвд байдаг. Фелпс чиний хувийн амьдрал юу болоод байна аа. Саяхнаас өөрөөсөө 15 насаар эгч нэг хүүхэнтэй болзож байгаа чинь гэрэл зурагчдын дуранд өртсөн?

-Хувийн амьдрал минь хэзээнээс эхлээд эмх замбараагүй болсноо мэдэхгүй байна. Би гэр бүлтэй болохыг хүсдэг. Гэхдээ зүрхээ өгөх, итгэл хүлээлгэх бүсгүйтэй тааралдахгүй байна.

 

-Эмх журамгүй хувийн амьдрал таны амжилтад саад болж байна уу?

-Тиймээ.

 

-Усгүйгээр амьдралаа төсөөлөхгүй байна гэлээ. Энэ амьдрал хэр удаан үргэлжлэх бол?

-Сайн хэлж мэдэхгүй байна. Миний дургүй, залхуу хүрсэн тэр өдрийг хүртэл.

 

-Та удахгүй 30 нас хүрэх байхаа?

-Тиймээ. /Тэрбээр 1985 оны зургадугаар сарын 30-нд мэндэлсэн/

 

-Таны ирээдүйн мөрөөдөл?

-Болдог бол ирэх олимпийн нээлтийн үеэр АНУ-ын төрийн далбааг бариад олимпийн цэнгэлдэхэд орох юмсан. Гэхдээ мундаг тамирчин олон бий.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!....................................1958.mn
2015-04-20
Зочин:
Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!....................................1958.mn
2015-04-20
Зочин:
Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!....................................1958.mn
2015-04-20