Дахин өнгөт арьст залуу амиа алджээ
2015-04-20

АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотын цагдаагийн ажилтнууд 27 настай Фреддие Грау гэх өнгөт арьстай залууг өнгөрсөн баасан гаригт хулгайн хэргээр гэрээс нь баривчилсан байна. Түүнийг дэлгүүр дээрэмдсэн, зөвшөөрөлгүй галт зэвсэг биедээ авч явсан хэмээн буруутгасан байна. Тэгвэл цагдаа нарт баригдсан залуу өчигдөр 17.00 цагийн орчимд амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Залуугийн хүзүүг олс эсвэл даавуугаар боож аминд нь хүрсэн хэмээн гэр бүл нь мэдэгджээ. Мөн түүний нуруу болон гэдэс, тохой нь хөхөрч, 1-2 хавирга хугарсан байжээ. Граугийг баривчилсан цагдаа нараас мэдүүлэг авч эхэлсэн гэж Балтимор хотын дарга Стефан Блейк мэдэгдсэн байна.

Хотын дарга “Энэ хэргийг заавал шалгаж, буруутанг шийтгэх болно. Амлаж байна” гэж хэлжээ. Залуугийн үхэлтэй холбогдуулан баригдсан цагдаа нарын мэдээллийг өгөхөөс хотын дарга эрс татгалзсан байна. Энэхүү мэдэгдлийн дараа Граугийн гэр бүл болон дэмжигчид Балтимор хотын өмнө жагсаал зохион байгуулж мөн эмх замбараагүй байдал үүсгэжээ. Жагсагчдын эсрэг хүч хэрэглэхийг хотын дарга эрс хориглосон учир цагдаа нар хөндлөнгөөс ажиглаж буйг “Ройтерс” агентлаг онцолжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
1958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!