Жүжигчин, СТА Р.Анхнямыг Алтан гадас одонгоор шагнасныг БСШУ-ны сайд Л.Гантөмөр гардуулан өглөө. Тэрбээр Францын кино найруулагч, зохиолч Жан Жак Анногийн найруулсан Чонон сүлд киноны гол дүрийг бүтээж, Монголын уран бүтээлчдийн ур чадварыг гайхуулсан билээ.
Дашрамд дуулгахад Чонон сүлд киноны найруулагч Жан Жак Анно манай улсад хүрэлцэн ирээд буй. Тэрбээр БСШУ-ны сайд Л.Гантөмөр уулзсан. Мөн өнөөдөр Ерөнхийлөгчид бараалхах юм байна.
Уншиж байна |