Оюутолгойгоос бидэнд хусам л ногдож байна
2015-04-20

УИХ дахь бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ. Зөвлөлийн ахлагч С.Ганбаатар орон нутагт ажиллаж байгаа юм. Тиймээс гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар мэдээлэл хийсэн юм.

 

Энэ долоо хоногт чуулганы байнгын хорооны хуралдаанаар Оюутолгой компанид хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ. Мөн Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг хийх гэрээний төсөл эцэслэгдэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэлдээ:

 

-Оюутолгойн 2014 оны гүйцэтгэлийн талаар та бүхэнд мэдээлэл хэлье. Оюутолгой бол Монголын ард түмний амьдралд мэдрэгдэхүйц нөлөөлөх төсөл юм. “Эрдэнэт”-ээс хоёр дахин том төсөл. 2014 онд Оюутолгой 805,7 мянган тонн зэсийн баяжмал олборложээ. Үүнээс цэвэр  зэс нь 189 мянган тонн. Өнгөрсөн жил зэсийн дундаж үнэ 6500 ам.доллар байсан. Ингэвэл 1.2 тэрбум ам.доллар болно.  Цэвэр алт нь 19.5 тонн гэж бодъё. Нэг килограмм алт өнгөрсөн онд 45000 ам.доллар байсан гэж тооцоход 880 сая ам.доллар болж байна. Нийлээд хоёр тэрбум ам.доллар. Нэг ам.доллар 1800 төгрөгтэй тэнцлээ гэж бас тооцъё. Ингэвэл 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үүнээс татварт тооцсон дүн нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 111 тэрбум төгрөг. Гэтэл Оюутолгойнхон удирдлагын зардалдаа үүнээс их мөнгө авдаг шүү. Нийт татварт тооцсон дүн нь 300 тэрбум төгрөг юм билээ. 300 тэрбум төгрөгийг ам.долларт шилжүүлвэл 166 сая ам.доллар болно. Хоёр тэрбум ам.долларын 8.3 хувь. Нийт татварт тооцож байгаа нь энэ хувь болж байна. Гэтэл 166 сая ам.долларынхаа 50 хувийг өрөнд авч байна. Урьдчилгаа зээлний, 34 хувийн  гээд. Ингээд Монголд 2 тэрбум ам.доллараас 5 хувь нь ч орж ирэхгүй байна. Энэ онд 800 мянган зэс олборлохоос 200 мянган тонн нь цэвэр зэс байх биз. Алт нь мөн л 19 орчим тонн байх гэсэн таамаглал байна.   Үүнээс мөн л дээрх хэмжээний мөнгө олохоос татварт тооцож, нийт борлуулалтынхаа 4-5 хувийг л Монголд үлдээнэ. Оюутолгой ашиггүй байна. Ашгаа нэмэгдүүл гэж бид ярьж байгаа.  Үүнийг харилцан ашигтай болгож байж хоёр дахь шатны хэлэлцээрийг явуулах хэрэгтэй. 34 хувийг Монголын тал хариуцана гэвэл бид өр, зээлээ төлсөөр байтал 2030 он хүртэл ногдол ашиг гэж авахгүй. Энэ том баялгийг цөлмөж байна.

 

Эрдэнэт өнгөрсөн онд 515 мянган тонн зэс үйлдвэрлэсэн. Энэ нь Оюутолгойн зэсний олборлолтын  63 хувьтай тэнцэнэ.  Эрдэнэтийн зэс алтгүй.  Гэтэл Эрдэнэт өнгөрсөн онд 432 тэрбум  төгрөгийг Монголын эдийн засагт нийлүүлсэн. Ирэх жил 590 мянган тонн зэс экспортлоод эдийн засагт 448 тэрбум төгрөг оруулах төлөвлөгөөтэй байна. Оюутолгойгоос хоёр дахин их хөрөнгө оруулалт хийж байна. С.Баярцогт нар Оюутолгойг дагаж үйлдвэрлэл хөгжиж, хүмүүс  гутал, хувцас зэргийг худалдан авч байна гэдэг. Тэгвэл “Эрдэнэт” 100 мянган хүнтэй хотыг чирч явж байхад Оюутолгой 10 мянган хүнтэй сумыг авч явж чадахгүй байна. Оюутолгойгоос бидэнд хусам нь л ногдож, өрөм, сүү нь гадагшилж байна гэлээ.

 

Мөн Ойн тухай хуулийн төсөлд байр сууриа илэрхийлсэн юм. Ойн дэргэд байгаа малчин мод огтлохдоо нөхөрлөлөөс асуух заалт орсон. “Уг заалтаар тухайн малчин мод огтлохдоо сумын төв руу очиж, зөвшөөрөл хөөцөлдөх гэсэн амьдрал хэрэгжихгүй заалт оруулсан нь буруу. Мал маллахаа маркисизмаар заалгахгүй гэж ярьдаг байсантай адил мод бэлтгэхээ малчид мэргэжилтнээр заалгахгүй. Тэд бэлчээр ус, ой модыг хамгаалахдаа мэргэжилтнээс илүү мэдлэг, уламжлалт ухаантай. Сумын төвөөс мод унагаах зөвшөөрлийг нэг нөхрөөс авна, дараагийн хүнээс хөрөөдөх зөвшөөрөл авна.  Энэ бол амьдрал хэрэгжихгүй заалт” гэсэн байр суурийг бие даагчид илэрхийлсэн.

 

Мөн Дорнод аймагт өнөөдөр 7 сум  түймэртэй байгаа. Нутгийн иргэд, онцгой байдлынхны  хүн хүч хүрэлцэхгүй байгаа. Тиймээс цэргийн ангийнхныг түймэр унтраах ажилд дайчлах хэрэгтэй гэдгийг Х.Болорчулуун гишүүн мэдээлж байлаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
5555:
оюутолгой ярихаа түр орхиоч дээ ядаргаатай юм өөр ярих юм алзга уу энэ арай дэндэж байна
2015-04-21
Зочин:
гарууд сонгуулын шоугаа л хийж бна дөө
2015-04-21
зочин:
Хусам идэх зүгээр сайхан. Бид Эрдэнэтээс анх хусам л идэж байсан шүү дээ Одоо л өрөмийг нь идэж сүүг нь уугаад заримыг нь угжаад болж л байгаа биз дээ Хаясан хусамыг нь ЭРДЭМЭН энэ тэр өрөм болгоод л. Таван толгойн энэ төсөл батлагдвал О.Т.гоос илүү өгөөжөө хурдан өгч эхлэх байж магадгүй м шүү.
2015-04-20
Зочин:
энэ хэд нийлэхээр ямар ч ажил зогсож дампууруулж чаддаг юм шигээ.
2015-04-20
Балиар зөвлөх:
Чукчагийн онигоо гэж байдаг гэсэн.Одоо монголойдын онигоо болжээ.Монголын засаг гэнэн тэнэг, corrupt гэдгээ дэлхийгээр нэг харуулав...
2015-04-20
иргэн:
Хоёр тэрбум ам.долларын орлогын зөвхөн 8.3 хувийг л татварт тооцож авч байна.Нөгөө Орлогын албан татвар- 25,НӨТ-10 Яасан бэ ???
2015-04-20
unen:
bolorchuluunaa toirogtoo ochij gal untraah husmyn chunee setgel baina uu ,end chinii hutsahiig sonsoh neg ch hun baihgui,alban tushaal gorilson 2 novsh
2015-04-20
Tumur:
Burtsgaa. Tend ajillaj baigaa olon mongol amidraltai bolj baigaa. Ta nar shig humuusees bolj tur ni husgui, irged ni ajilgui baina. Ta nar uursduu hiihgui ajildaa sadaa bitgii bol.
2015-04-20