Льюис Хэмилтон уучлалт гуйв
2015-04-20

“Формула 1”-ын нисгэгч Льюис Хэмилтон энэ сарын 12-нд  Шанхай хотноо зохион байгуулагдсан Хятадын Гран-Прид ялалт байгуулсан билээ. Тэрбээр ялалт байгуулах үедээ гартаа байсан оргилуун дарсыг хятад бүсгүй рүү цацсан юм. Энэхүү үйл явдлын дараа хятадууд дургүйцлээ илэрхийлж, уучлалт гуйхыг шаарджээ.  Хэмилтон “CCTV”-д “Би ялалт байгуулаад сэтгэл их хөдөлсөн. Ганцаараа баярлахыг хүсээгүй учир хажууд зогсч байсан бүсгүй рүү оргилуун дарсаа цацсан. Түүнийг ч гэсэн инээгээсэй гэж хүссэн” гэж ярьжээ. Тус ярилцлагын дараа хятадууд Хэмилтонг “Нэг улсыг гутаан доромжилж, даажигнасан” хэмээн буруутгажээ. Хэмилтон өөрийн буруу үйлдлээсээ болж олон сая хүнийг гомдоосондоо харамсч буйгаа илэрхийлж, твиттертээ “Намайг уучлаарай. Би алдаа гаргажээ” гэж жиргэжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
англид уралдсан бол энэ хар мал бие биеэ л шүршихээс бус өөр бусдыг ингэж доромжлохгүй байсан.Доромжилж буйгаа ил тод харуулсан байна.Цагаан арьстнуудын нүдэнд ази хүн бол шар сармагчин болохоос хүн биш. Цагаануудын инээд алдсан багны дотор расист, садист араншин нь нуугдаж байдаг юм.
2015-04-21
user:
ugaasaa l turuulsen ni ingedeg l biz dee china nuud uursduu yalagdchihaad tegj bgaam. iim zuil engiin l uzegdelsh kkk.
2015-04-20
Зочин:
Энэ хүүхэн нь таалагдсан байна. Өөр яахав.
2015-04-20
sao:
manaid bol nuguu xuuxen n tengeriin umdag atgasan met bayarlaad dagaad showdax bxdaa
2015-04-20
Зочин:
Uuchlalt guih shaardlaga baihgui shdee uug ni
2015-04-20