”Хангарьд”ын Б.Батхүү түрүүллээ
2015-04-20

Монголын туялзуур сэлэмний холбооны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн гурав дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд “Футзалын ордон”-д боллоо.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд “Хангарьд”-ын Б.Батхүү түрүүлж, анх удаа улсын аварга цолыг хүртлээ.  Харин Ц.Жигжидсүрэн мөнгөн медаль хүртсэн бол Э.Дөлгөөн, Э.Энхдэлгэр нар хүрэл медаль зүүсэн.

 

Эмэгтэйчүүдийн тулаанд Б.Гэрэлмаа аваргалсан. Ингэснээр тэрбээр УАШТ-д гурав дахь удаагаа түрүүлж байна. Мөнгөн медалийг “Уурхайчин” клубын тамирчин Б.Амарзаяа хүртэв. М.Жаргалмаа, А.Халиунаа нар гутгаар байранд шалгарч, хүрэл медалийн эзэд болов.

 

Энэ удаагийн УАШТ-д таван клубын эрэгтэй, эмэгтэй 80 гаруй тамирчин оролцсон юм.

 

Б.Бэхи

 

 

Shuud.mn
Сонин хачин