Дахин төлөвлөлтийн 94 хувь нь ухсан нүх байна
2015-04-20

  Гэрэл зургийг MPA.MNУИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар  гишүүн Н.Номтойбаяр, Д.Сумъяабазар нар  мэдээлэл хийсэн юм.  Тус намын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн тухай, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Д.Сумъяабазар нарын гишүүн нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар иргэдийн санал сэтгэгдлийг сонссон байна.  Дахин төлөвлөлтэй холбоотойгоор иргэд, аж ахуйн  нэгжийн өмчид хууль бусаар халдаж байгаа гомдлыг иргэд ээс гарчээ.

 

Дахин төлөвлөлтөөр барилга барих гүйцэтгэгч компаниуд төлбөрийн чадвар муутай, газрын үнэлгээг иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм.  0.07 га газраа чөлөөлүүлсэн иргэд 24 ам.метр талбай орон сууцаар солих нь зах зээлийн ханшаар  шударга биш гэж иргэд үзжээ.

 

Гэр хорооллын  дахин төлөвлөлтийн 24 байршлын 94 хувьд  нь газрыг нь ухаад, хундаам цутган орхисон байна. Жишээ нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар  хороон дээр иргэний хоёр давхар мансардтай байшингийн газрыг чөлөөлж, хундаам цутгаад  2.6 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тухайн өрх айл түрээсийн байранд амьдарсаар ирсэн дүр зурагтай байгаа аж.

 

Өнөөдөр хэрэгжиж байгаа барилгын норм, дүрэм, стандарт хөгжлийн тушаа болж байгааг барилгын компанийн болон салбарын удирдлагууд ч хэлдэг байна.  15-аас дээш давхар барилга барих нь  компаниудад ашиг олох гол хөшүүрэг болох аж. Цаашдаа шинэ эх үүсвэр хэрэгтэйг ч хэлжээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлт иргэдийн дунд хүлээлт үүсгэжээ. Гэр хорооллын байршил дээрээ түшиглээд өөрсдийн хаус барих хүсэл иргэдэд байгаа гэнэ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хүлээлт үүсгэсэн байна. Үүнтэй холбогдуулан хүний эрх, өмчид халдаж байгаа талаар  Хүний эрхийг хамгаалах үндэсний комисст хандахаар болсон байна. Д.Сумъяабазар гишүүнийг мэдээлэл хийсний дараа бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

-Тавантолгойн гэрээний төсөлд ямар байр суурьтай байна вэ?

 

-Тавантолгойгоос иргэд адил хувьцаа хүртэх ёстой. Бидэнд хараахан төсөл орж ирээгүй байна. Хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан боловч өнөөг хүртэл өргөн бариагүй, УИХ-ын гишүүдэд тараагдахгүй, цаг хугацаа алдаад байна. Тиймээс хаврын чуулганы нээлтийн өглөө бэлэн болсон байсан гэрээ яагаад цаг хугацаа алдаад,  өргөн барихгүй байна гэдэг хардлага байна.

 

-Тавантолгойн гэрээн дээр МАН-ын бүлгийн гишүүд санал хуваагдаад байна гэсэн. Энэ талаар?

 

-Гэрээтэй холбоотой асуудал бүлгийн хурал дээр хэлэлцэгдээгүй байгаа. Тиймээс санал хуваагдлаа гэдэг нь ташаа мэдээлэл.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэд:
Байртай болъё гэсэн иргэд олон байгаа шүү Энийг улс төржүүлээд иргэд бид л хохирно Эсэргүүцээд улс төр хийгээд байгаа намын новшнууд зайл цаашаа
2015-04-21
Иргэн:
МАН -ын тэнэгууд арай ч дээ. Ниислэл хотоо бид хамтраж, бугдээрээ зутгэж байж, гэр хороололоос салган.Энэ малууд ирэх сонгуулд ялаад Батуулын бариулсан орон сууцыг нураагаад бид дахиад сайхан хаус барин гээд яриж байх малын малууд даа. МАН -хан эрх мэдэлд шунаад ....юу ч хиихээр болжээ.
2015-04-21
joojoo:
энэ дахин төлөвлөлтийг болиулбол яасан юм батүүл худал аа баахан шоу хийгээд байх юм жишээн схд дүүрэг ханын эцэст одоо болтол бүтээсэн юм бхгүй тэрхеро гэж кампани арайл биш юмаа эсвэл бид өөрсдөө ниилээд барилгын кампанид газараа зарж болохгүй юмуу хэн мэддэг юм бэ батүүл даргаа
2015-04-20
Зочин:
Шинэ гишүүдийн хийсэн ажил ...сонгуулийн хугацаа талаасаа өнгөрөөд дуусч байхад барилгын талаар ийм асуудал гаргаж Нүдээ бүлтгийлэж гайсан дүр үзүүлээд яахав дээ,Наадам хэсээд-УИХ-ын шуугиан дэввж байхад л хөөцөлдөөд танай МАН-ын хангаруудын оролцоотойгоор л унаж орхисон. Шинэ санаачлага болгож нэр дэвшихдээ ашгилцагаах гээ юу? ОТ-н талаар 10 жил болсон та нар учрыг нь олохгүй...харин хашгирахдаа ашиглаж болно...учир нь ..хүний амаар явдаг улсад юу ч яахав...???
2015-04-20
Nmmkk:
Etsegtei niilj uhsan gazraa nuhun sergeelt hiicheh teged bulter gaj donton
2015-04-20
zocnin:
xaash xaashaa 4 hanaar hyeeelgsen hawcnig dotor dawxaraldsan zaigaar tusgaarlagsan dawxartagznaas tselger hashaagaa house bolgood tsewerxen amidraxaa irged oilgoj bgaa yum bna
2015-04-20
Зочин:
man-yn lalaruud mongold sain saikhan yum khiigeed ekhlekheer yagaad ingeji doosh ni khiigeed ekghledeg bainaa?
2015-04-20