Мөнгөн усыг аюулгүй болгожээ
2015-04-20

Өнгөрөгч амралтын өдөр Баянгол дүүрэгт мөнгөн ус алдагдсан хэрэг гарчээ.

 

Тодруулбал, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны 22 дугаар байрны 1 дүгээр орцын 9 тоотод иргэн Ө-н өрөөнд 5 мл мөнгөн ус алдагдсан байна.

 

Энэ тухай дуудлагыг онцгойгийнхон өчигдөр 17:12 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэй ажиллаж мөнгөн усны тоос сорогчоор соруулан авч аюулгүй болгожээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин