Жуулчдад зориулсан гарын авлага хэвлэгдэнэ
2015-04-20

Монгол улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийнхэн олон талт ажлыг зохион сэдэж санаачлан, хэрэгжүүлсээр байна.

 

Тухайлбал дэлхийн томоохон хэмжээний үзэсгэлэнгүүд болох Берлиний ITB, Лондон хотноо жил бүр зохион байгуулагддаг WTM, Япон улсад зохион байгуулагддаг JATA зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож заншжээ.

 

Манай улсад ч олон орныг хамруулсан үзэсгэлэн яармагуудад бусад орны төлөөлөгчид ирж оролцдог.  Монгол орны үзэсгэлэнт газрууд, аялал жуулчлалын таатай бүсүүдийн судалгаа, тэдгээрийг нэгтгэсэн мэдээлэлтэй ном, гарын авлага олон. Гэтэл жуулчдад нэн түрүүнд шаардлагатай манай улсад үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, рестораны гарын авлага одоогоор байдаггүй.

 

Аялал жуулчлал ихээр хөгжсөн дэлхийн бусад орнуудын туршлага дээр үндэслэн "Hotels&Restaurants guide Mongolia-2015" номыг Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн, Elegance сэтгүүлийн редакци хамтран эмхэтгэж, хэвлүүлээр болжээ.

 

Шинээр хэвлэгдэн гарах "Hotels&Restaurants guide Mongolia-2015" ном нь хэвлэл, дизайны хувьд дэлхийн бусад оронд хэрэглэгддэг гарын авлагатай эн зэрэгцэхээр байх юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин