Селена найз залуугаасаа салжээ
2015-04-20

Дуучин Селена Гомез энэ оны эхнээс үерхэж эхэлсэн хөгжимчин Заянаас салсан тухай “Hollywoodlife.com” мэдээллээ.  Тэд өнгөрсөн долоо хоногт албан ёсоор салж, харилцаагаа тасалсан хэмээн ойрын гэрч “TMZ” сайтад ярьсан байна. Хосын салсан шалтгаан дуучин Жастин Бибер гэнэ. Тэрбээр Селенатай эргэн нийлэхийн тулд олон нийтийн сүлжээгээр байнга шахуу уучлалт гуйх болжээ. Биберийн энэхүү үйлдлээс залхсан Заян, Селенагаас салсан гэв. Селена өчигдөр “Candy” радиод “Дахиад л ганцаараа үлдчихлээ. Гэхдээ харамсахгүй байна. Одоо Заян бид хоёр найзууд болсон. Зүгээр л найзууд. Бидний салалтын буруутан Бибер биш. Биднийг үерхэж эхлэхэд Биберийн болчимгүй гэмээр үйлдэл хэрээс хэтэрч байсан. Хэсэг хугацааны дараа тэр биднээс залхаж, намайг тайван орхисон” гэж ярьжээ. Заян найз охиноосоо салаад нэг өдрийн дараагаас Диана гэх бүсгүйтэй болзох болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин