Монгол бүхэлдээ нэг тойрогтой байх санал гаргажээ
2015-04-20

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал өндөрлөлөө.   Хуралдааны мэдээллийг бүлгийн дарга Н.Батцэрэг хийлээ.  Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцээд “Бүхэлд нь дэмжих нь зүйтэй” хэмээн шийдсэн байна.  “1990 оноос хойш хуулийн зохицуулалтгүй явж ирсэн энэ салбарыг харилцааг хуульчлах цаг нь болсон. Ялангуяа гадаад зах зээл рүү гаргаж буй брэнд бүтээгдэхүүн, түүний дотор ноолуурын худалдааг нэг цонхны бодлогоор авч явдаггүйгээс дотоодын үйлдвэрлэгчид бие биенийхээ үнийг буулгаж байгаа дээр анхаарах хэрэгтэй. Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн бүлгийн дарга онцлов.

 

Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Уянга  тойрогтоо ажилласан мэдээллийг энэ үеэр сонссон байна. Иргэдийн зүгээс эдийн засгийг хямралыг богино хугацаанд амжилттай даван туулна гэсэн итгэл найдварыг Засгийн газарт хүлээлгэж байгаа нь гишүүдийн мэдээллээс анзаарагдаж байсан аж. Түүнчлэн УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа бүлгийн хуралдаанд Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар танилцуулга хийжээ. Уг танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Улаан Монгол Улс бүхэлдээ нэг тойрогтой байх санал дэвшүүлсэн байна. Энэхүү хувилбарыг нягталж, бүлгийн санал болгох бололцоотой гэнэ.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
улаан тэрбишдагва ... гэх мэт комунист өвөөнүүд одоо боль дөө, яршиг ,,, та нараас одоо юу ч гарахгүй шүү дээ
2015-04-20
ЗочинGanbaa yunga 2zaildaa.ta2 mongolcuud ad ih g:
Dal oroosd ogooc
2015-04-20
Yo hii:
Yunga ci dald oroocei.gai bolohgyii duu gai bai
2015-04-20