Нууцлаг өвчний улмаас 22 хүн амиа алджээ
2015-04-20

Нигер улсад үл мэдэгдэх өвчин дэгдсэний улмаас өнөөдрийн байдлаар 22 хүн амиа алдаад буйг ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан мэдэгджээ. Тэрбээр “Энэхүү  өвчин хэрхэн үүссэн. Хүн ямар замаар тахал авч байгаа нь тодорхойгүй, яг л оньсого шиг өвчин” гэж хэлжээ. АНУ-ын Эрүүл мэндийн мэргэжилтнүүд энэхүү өвчинг эбола вирусын өөр хувилбар буюу амьсгалын замаар халдвар тараадаг байх магадлалтай” гэсэн бол Нигерийн мэргэжилтнүүд дээрх таамгийг үгүйсгэж “Энэхүү нууцлаг өвчин туссан хүн 5-10 цагийн дотор амиа алдаж байна. Тиймээс энэхүү өвчин эбола вирустай ямар ч хамааралгүй, мөн хүнээс хүнд халддаггүй гэдэг нь тогтоогдсон” гэж мэдэгджээ. Нигерт амиа алдсан хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхдүүд  гэнэ. Халдварын голомт Нигерийн Ондо муж гэнэ. Тус мужид ажиллаж буй Нигер эмч Даяо Адеянжу “Олон хүн амиа алдахаас өмнө энэхүү өвчнийг тогтоох хэрэгтэй. Би баталж байна. Энэ бол эболагийн шинэ тохиолдол биш” гэж ярьжээ.

Баруун Африкт дэгдсэн эбола вирусын улмаас Нигер улс долоон иргэнээ алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин