Оросын гоо бүсгүй тодорлоо
2015-04-20

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдсан энэ оны “Оросын гоо бүсгүй” тэмцээний ялагчаар Екатеринбург хотоос оролцсон 21 настай София Никитчук шалгарч, титмийн эзнээр тодорсон тухай “www.mk.ru” мэдээллээ.

 

 

Тэрбээр Уралын холбооны их сургуульд суралцдаг бөгөөд 2004 онд “Өсвөрийн мисс” тэмцээнд оролцож, ялагч болж байжээ.  София 2010 оноос эхлэн загвар өмсөгчөөр ажиллаж, 10 гаруй сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна. Гоо бүсгүй финалын өмнө “Россий” телевизид ярилцлага өгөх үедээ “Би ялагч болохгүй бол зөөгч болно. Мөн мөрөөдлөө мартаж, насанд туршдаа өөрийгөө зэмлэх болно” гэж ярьжээ. Энэхүү ярилцлагын дараа түүний нэр хүнд интернэт хэрэглэгчдийн дунд өссөн бөгөөд шүүгчдийг дүнгээ гаргахад нөлөөлсөн хэмээн тэмцээнд оролцогчид мэдэгджээ.  Тус тэмцээнд ялалт байгуулсан гоо бүсгүй “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоос гадна гурван сая рубль болон автомашины эзэн болдог билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hachin tsaaraitai goo busgui bna daa.
2015-04-21