Зүүн гурван аймагт тусламж илгээсээр байна
2015-04-20

Манай Улсын зүүн гурван аймагт гарсан ой, хээрийн гал түймрийн хамрах хүрээ, учруулж байгаа гарз хохирол гамшгийн хэмжээнд хүрч байгаатай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас түймэрт өртсөн сумдын малчид, иргэд, тэнд ажиллаж байгаа хүмүүст  сэтгэл санааны дэм өгөх, хүнс, өргөн хэрэглээний бараа, эд материалын дэмжлэг, туслалцаа үзүүлэх хандивын арга хэмжээг салбарынхаа нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн  дунд  зохион байгуулж байгаа аж.

 

Энэхүү арга хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуй нэгжүүд идэвхитэй оролцож, хандив тусламжаа  ирүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар: 

 

Мах импекс ХК         50.000.000 ₮

Талх чихэр ХК

Милл хаусХХК

 

Мах маркет ХХК      Ажлын нэг өдрийн цалин ба 1.000.000 ₮ /бүтээгдэхүүн/

 

Монгол эко мах ХХК           1.000.000 ₮ /бэлнээр/

 

Хатан сүйх импекс ХХК     900.000₮ /бүтээгдэхүүн/

 

Хүн од ХХК  788.400₮ /бүтээгдэхүүн/  төгрөгийн  хандив, тусламж өгсөн  байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Шадар сайдын удирдан зохион байгуулах чадварыг л таниулж байна даа. Олон хүн ажиллуулсан, дайчилсан гэдэг бол ажил биш харин тэр хүчээ яаж зөв зохион байгуулж, үр дүнтэй ажиллуулж чадаж байна вэ гэдэг л чухал шүү.
2015-04-20