Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-04-21

СТӨ буюу ШУА-ын байрны 3 давхарт

09:00 цагт Монголчуудын соёлын өв: гар бичмэл, архивийн баримтын цуглуулга олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ. Сэтгүүлч та бүхнийг урьж байна. 99098310

 

 

БОНХАЖЯ-ны гаднах талбайд

11:00 цагт БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хөдөө, орон нутагт байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйл хэрэгт зүтгэж байгаа салбарын байгууллагагынхандаа автомашин гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр  болно. Мөн салбарын сайд, орон нутгийн холбогдох албаны хүмүүсээс цаг үеийн болон бусад асуудлаар мэдээлэл авах боломжтой. Утас: 99106727

 

БСШУЯ-нд

10:30 цагт “Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр  зохион байгуулагдана.
Санамж бичигт Монголын талаас БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Хятадын талаас БНХАУ-ын Боловсролын яамыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Шаолун нар гарын үсэг зурна. Сэтгүүлч та бүхнийг урьж байна. Тодруулах бол 98119897

 

МУИС-ийн 1-р байрны дугуй танхимд

14:00-16:00 цагт “ИРЭЭДҮЙГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛНЭ” уриатай Европын холбооны стандартын өдөрлөгийг Монголд анх удаа зохион байгуулна.

 

МАХН-ын төв байранд

11,00 цагт Ой хээрийн түймэрт нэрвэгдсэн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд руу тусламжийн цувааг яаралтай хөдөлгөх болсон талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ч.Улаан, МАХН-ын дэргэдэх төрийн бус байгууллагууд болон нарийн бичгийн дарга нар оролцоно. Утас 88114998

 

Тусгаар тогтнолын ордны 1 давхар Залуус хөгжлийн төвд

11:00 цагт МАН-ын шинэчлэлийн хороо Бага хурлаар хэлэлцсэн асуудлуудынхаа талаармэдээлэл хийнэ. Тухайлбал, Их хурлынхаа товыг гаргасан ба нийгмийг тэнцвэржүүлэх 9 зарчмын төслийг баталсан байна.

 

Shuud.mn
Сонин хачин