“Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчилнэ
2015-04-21

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын А/51 дүгээр тушаалаар “Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийг ХХААЯамны СБТГ-ын дарга Л.Чой-Иш ахалж,  МАА-н салбарын мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг  оролцуулан  анхдугаар хуралдаанаа хийсэн байна. 

Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулснаар Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын малын үүлдэр, угсааг шинжлэх ухааны үндэслэлтэй  сайжруулах,  тэргүүлэх зорилтын хэрэгжилтийг хангах ач холбогдолтой  аж.
 

Уг  төлөвлөгөөг шинэчлэх шаардлага байгааг Засгийн газрын хэрэгжүүүлэгч Агентлаг МЭҮГ-ийн Мал үржлийн хэлтэсээс 21 аймагт явуулсан судалгааны асуулга, ХХААЯ-ны Стартегийн бодлого, төлөвлөлтийн газартай хамтран зохион байгуулсан 6 удаагийн хэлэлцүүлэгийн явцад гарсан санал, шүүмжийн үр дүн харуулсан байна. Энэ чиглэлээр явуулсан судалгаа, асуумж, хэлэлцүүлэгт бүх  аймгийн ХХААГ, 10 аймгийн 123 сумын 4818 малчин, МААЭШХ болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мал эмнэлгийг хөгжүүлэх төлөвлөгөөг бас л боловсруулах байх даа. Энэ салбар ч бүр дуу ч үгүй болоо шив дээ.
2015-04-21