Хас тэмдэгтэй дурсгалын зүйл худалдахгүй
2015-04-21

Ирэх сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо агуу их ялалтын 70 жилийн ой тохиох билээ. Энэхүү баяртай холбогдуулан Москвагийн удирдлагууд фашист германы бэлэгдэл гэгддэг байсан хас тэмдэгтэй бараа бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлийг худалдаалахыг хориглосон тухай “www.aljazeera.com” мэдээллээ.

 

Ялалтын баяр зохион байгуулах комисс өнөөдрөөс эхлэн Москва хотын дэлгүүр, худалдаа үйлчилгээний газруудаар шалгалт явуулж, хас тэмдэг бүхий зүйлийг хураах ажлыг эхлүүлсэн байна. Гэхдээ эдгээр бараа, бүтээгдэхүүнийг ялалтын баяр дууссаны дараа эргүүлэн олгох гэнэ.

 

Орос залуусыг хас тэмдэгтэй футболк, малгай зэргийг өмсөхгүй байхыг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас уриалсныг уламжилсан байна. Комиссын дарга “Бид бүх дэлгүүр, худалдааны төвд хяналт тавьж чадахгүй. Тиймээс Оросууд дор бүрнээ ухамсартай хандаж, эх орноо хүндлэх хэрэгтэй” гэж мэдэгджээ. Москва хотноо үйл ажиллагаандаа явуулдаг нэгэн дэлгүүрт зарагдаж байсан Гитлерийн талаар бичсэн сурах бичиг, номыг хураан авч, уг дэлгүүрийг хэсэг хугацаанд хаасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ёстой зөв. Эх орноо хүндлэх хэрэгтэй.
2015-04-21