Хотын дарга ”Чонон сүлд”-ийн найруулагчид ойн медалиа гардуулжээ
2015-04-21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Францын кино найруулагч, зохиолч Жан Жак Анно, МУСТА, жүжигчин Р.Анхням нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар кино урлагийн талаар санал солилцож, нийслэлийн 375 жилийн ойн медаль гардуулав.



Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод тавтай морилж байна уу. Таньтай уулзаж байгаа маань нэр төрийн хэрэг болж байна. Би таны олон киног үзэж байсан. Гэхдээ энэ удаад “Чонон сүлд” киног үзэж чадаагүй нь харамсалтай байна. Таны бүтээсэн кинонууд сэтгэлзүйд маш хүчтэй нөлөө үзүүлдэг сайхан бүтээлүүд байдаг” гэлээ. Мөн тэрээр Улаанбаатар хот үүсэн байгуулагдсан түүхээс танилцуулж, энэ жил Улаанбаатар хотын 375 жилийн ой тохиосныг онцлоод Монгол Улсын нийслэлийг үүсгэн байгуулагч Өндөр гэгээн Занабазарын бие даасан музейтэй болох гэж байгаа талаар танилцууллаа.



Харин Францын найруулагч, зохиолч Жан Жак Анно “Монгол улсад хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Улаанбаатар хотод ирэх бүрт сайхан санагддаг. Энэ удаад бүр л сайхан болсон байна. “Чонон сүлд” киног дэлхийн олон оронд үзүүлж байхад танай орны байгалийн сайхныг биширсэн хүн олон Монгол руу очно гэж надад хэлж байсан. Цаашид Монголын кино урлагийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө ажиллана” гэв.



Жан Жак Анно нь Сорбоны их сургуулийн уран зохиолын ангийг дүүргэсэн бөгөөд ажлын гараагаа видео рекламаар эхэлж, 100 орчим реклам бүтээсний дараа 1976 онд “Black and White in Colour ” нэртэй анхны киногоороо Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх киноны төрөлд түрүүлж байжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Shuud.mn
Сонин хачин
zochin:
kinonii dur buteeh neg hereg uzegch tuuniig ni yaag dugneh ni chuhal. ene kino yuug oguulsniig gadarlag baina uu. Bat-uul
2015-04-22
Зочин:
muusain gadnihan mongoliig hujaa doronjilj baihiin alna daa ta nariig
2015-04-22
Зочин:
харин тиймээ. Үнэн ядуу сэтгэх юм аа. Гадны хүнийг өршөөнө. гадны хүнийг толгой дээрээ зална. Ардчилал сөнөжээ.
2015-04-22
Зочин:
Анхаа чи хөөрхөн юм аа. Нэрээ бодож яваарай. Амжилт хүсье.
2015-04-22
zochin:
icheechee, tiim kinonii toloo holoo hugalj uhlee. unen teneg bnaa, ene huuhen odoo hen be holiwoodiin odyy
2015-04-21
зочин:
манай төрийн өндөрлөгүүд дэндүү доошоо орох юм аа. Энэ хүн ядаж кино компанийн захирал байсан бол яая гэхэв.
2015-04-21
Зочин:
харин тиймээ. Үнэн ядуу сэтгэх юм аа. Гадны хүнийг өршөөнө. гадны хүнийг толгой дээрээ зална. Ардчилал сөнөжээ.
зочин:
манай нэг найруулагч гадаадад очвол яамны жирийн нэг түшмэл нь ч тоож уулзах нь бүү хэл уулзая гээд гуйсан ч хүлээж авахгүй биз.
2015-04-21
Zochin:
Like
2015-04-21
Зочин:
Teneg Batyyl. Mongoliig Hytadiin heseg mon gej haruulsan kinond odon ogood baihdaa yahav dee.
2015-04-21
зочин:
Манай улсын кино найруулагч, жүжигчин гадаад улсад очиход төрийн тэргүүн болон бусад төрийн албан тушаалтангууд хэрхэн хүлээж авах болдоо. Тэгэхэд манайх болохоор ... ийм л байгаа юм даа. Үүнийг бялдууч, цусарч гэхээс өөрөөр юу гэж хэлэх вэ дээ
2015-04-21