Майли Сайрус салжээ
2015-04-21

Дуучин Майли Сайрус өнгөрсөн оноос үерхэж эхэлсэн холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү Патрикээс албан ёсоор салсан тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Патрик өнгөрсөн сард экс найз бүсгүйтэйгээ хамт байгаа зураг олон нийтийн сүлжээгээр тарсны дараагаар Майли түүнээс салсан ч удалгүй эргээд нийлсэн билээ.

 

Тэдний салсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Патрик Нью Йорк хотноо байрлах Майлигийн гэрээс явсан гэв. Майли салалтын мэдээ хэвлэлээр цацагдсаны дараа твиттертээ “Утга учиргүй амьдрал. Патрик миний далавч байсангүй. Баяртай хонгор минь” гэж жиргэжээ.

 

“Патрик найз охиноо эхэлж хуурсан учир тэд салцгаасан” гэж “TMZ” сайт бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
z:
hurd iree 2-uulaa niilie hehe
2015-04-21