Төрийн ордонд мюзиклийн нээлт болно
2015-04-21

АНУ-ын Лос-Анжелес хотын “Шрайн Аудиториум” театрт тавигдсан “Аниргүй нулимсыг хайрлахуй” дэлхийн шилдэг мюзиклийн Монгол дахь албан ёсны нээлт Төрийн ордны их танхимд маргааш 14.00 цагт болно. Уг мюзиклийг Гриммийн 15, Оскарын 3, Тонигийн 3, Эммигийн 3 удаагийн шагналтнууд, нийтдээ 16 орны урлагийн одод, хөгжмийн зохиолч, найруулагчид хамтран бүтээжээ.
Энэхүү мюзикль нь хүн хүнээ хайрлах, хүн бүрийн дотоодод байдаг ариун нандин чанарыг эрэлхийлсэн гүн агуулгатай аж.


Мөн энэ өдөр тус мюзиклийн монгол хэлээр орчуулагдсан номын нээлт, үнэт эдлэлийн үзэсгэлэн, веган буюу ургамлан хоолны хүлээн авалт зэрэг цогц арга хэмжээ зохион байгуулагдана.
 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төрийн ордонд өөр хийх ажил байхгүй юм чинь зөв, зөв
2015-04-21