Гадаад хэргийн яамныхан “Эрдэнэт үйлдвэртэй” -тэй танилцав
2015-04-21

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ОТХАГ-ын  захирал Г.Ганболд, ЕАГ-ын захирал Б.Чулуунхүү, ТЗУГ-ын захирал С.Сүхболд, Сингапурт суух элчин сайд Т.Лхагвадорж тэргүүтэй тус яамны дэргэдэх “Залуу дипломатчдын клуб”-ын залуус “Эрдэнэт үйлдвэр” -ийн үйл ажиллагаатай танилцжээ.

 

Мөн “Эрдмин үйлдвэр”, “Төмрийн үйлдвэр” болон “Бэрэн групп”-ын үйл ажиллагаатай  танилцсан байна. Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Эдийн засагжуулах хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, үр дүн, ач холбогдлыг харахын тулд яамныхаа мэргэжилтнүүд, залуу боловсон хүчинүүдээ эдийн засгийн мэдлэгээ баталгаажуулах, нэмэх боломжоор хангаж байна. 

 

Залуус маань монголын өөрийн хэрэгцээ юу байна, эдийн засгийн бүсийн хувьд яаж хөгжих ёстой юм бэ гэдэг дээр ойлголттой байх ёстой гэдэг үүднээс Уул уурхайн анхны баяжуулах үйлдвэртэй танилцаад явж байна” хэмээв.

 

37 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд орлогын төлөвлөгөөгөө 200 тэрбум төгрөгөөр буюу 18 хувиар давуулан биелүүлжээ. Мөн улсын төсөв болон орон нутагт 462 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин