Долоон иргэн усанд живж амиа алдлаа
2015-04-21

Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол, мөрний мөс нимгэрч, мөс хэврэгшиж, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул ард иргэдийг мөсөн дээгүүр явахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Учир нь өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймагт усны ослын золгүй тохиолдлоор 7 хүн (хүүхэд-1, насанд хүрэгсэд-6) амь насаа алдсан байна.

 

Цаашид дулааралттай холбоотойгоор гол, мөрөн, нуурын мөс эрчимтэй хайлж байгаа тул мөсөн дээгүүр явганаар, ердийн хөсөгтэй, автомашинтай зорчвол амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох эрсдэлтэйг анхааруулж байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин