Түймрийг унтраахад 149 хилчин оролцож байна
2015-04-21

Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар отрядын Авдархараат, Цагааннуур, Харнуур, Зоргоны заставуудаас дөрвөн автомашинтай 47 хүн түймэр унтраах арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

 

Түймрийн тархац хойд талаараа унтраагүй харин зарим дугаар тэмдгийн чиглэлээр гарсан түймрийг Хятадын тал унтраасан байдалтай байна.

 

Харин Дорнод аймгийн Баян-Уулын Хилийн 0275 дугаар ангийн хэсгээр Ульханы заставын хэсгээр гарч буй түймрийг отрядоос гарсан бүлэг нэг автомашинтай таван хүн, аймгийн Онцгой байдлын газраас мөн алба хаагчид хамтран ОХУ-ын талаар тойрч түймрийг унтаараахад оролцсон байна.

 

Одоогийн байдлаар эдгээр хилийн хэсгүүдэд гарсан түймрийг унтраахаар 37 автомашин 380 хүн ажиллаж байна. Харин Хил хамгаалах байгууллагаас хилийн хоёр отряд, зургаан заставын 15 автомашинтай 149 хилчин түймэр унтраахад оролцож 6860536 төгрөгний хүнс, шатах тослох материалыг одоогоор зарцуулаад байгаа аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин