“Талибан” бүлэглэлийн саналаас татгалзав
2015-04-22

Афгинастаны хэт даврагч “Талибан” бүлэглэлийн тэргүүн Мухаммед Ома энэ сарын эхээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс”-тай нэгдэхийг хүсч, ариун исламын улс хамтран байгуулахыг хүссэн билээ. Тэгвэл энэхүү саналыг “ИСИС”-ий тэргүүн Бакар аль Багдади хүлээн авахаас татгалзсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Бакар аль Багдади энэ тухайгаа өгүүлсэн 15 минутын видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Бичлэгт тэрбээр “Мухаммед Ома эрх мэдэл, мөнгөний төлөө анд нөхөр, хамтран зүтгэгч нараасаа урваж чадах, арчаагүй нэгэн. Би тус бүлэглэлийн саналыг хүлээн авахаас татгалзаж байна. Талибан бүлэглэлийн дайчид бидний эсрэг зэвсэг барих эрсдэлтэй” гэж хэлжээ.

 

Энэхүү мэдэгдлийн дараа “Талибан”-ы дайчид ИСИС-ийн тугийг шатааж, “Биднийг гутаан доромжилсон бүхэн амиа алдах болно. Хамтрах саналаас татгалзсан учир өнөөдрөөс эхлэн бид дайснууд” гэж хариу мэдэгджээ. “ИСИС” бүлэглэл Нигерийн “Боко Харам”, Пакистаны “Хамас” бүлэглэлтэй нэгдэж буйгаа албан ёсоор зарлаад байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
хараал идсэн эксремистүүд лал ч ба коммунист ч бай хоорондоо алалцаж байхдаа таарсан новшнууд
2015-04-22
1958.mn:
---Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-22
1958.mn:
---Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-22
1958.mn...:
---Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-22