Ослын газраас зугтсан жолоочийг хайж байна
2015-04-22

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн замд энэ сарын 17-18-нд шилжих шөнө 00:00 цагийн үед зам тээврийн осол гарч иргэн Г нас баржээ.

 

Гэрчүүдийн мэдээлж буйгаар энэхүү осол хэрэгт холбоотой байж болох шар, шаргал өнгийн Верна аксент маркийн /Сэнсэ гэж хүмүүс нэрлэдэг / автомашин, жолоочийг  эрэн сурвалжилж байгаа аж. Автомашин нь ардаа далбаатай, арын шилэн дээрээ цагаан будгаар зурсан зураг, бичигтэй, хуучин сити таксины өнгөтөй зэрэг содон шинж тэмдэгтэй аж. 


Харсан хүн цагдаагийн байгууллагын 102, Замын цагдаагийн газрын 93020111, 93030002 дугаарын утсаар мэдэгдэх боломжтой. Мэдээллийн нууцлалыг хангаж, хэрэгт ач холбогдолтой мэдээллийг худалдаж авах болно гэж Зам тээврийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мэдээллээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин