“Тавантолгойн” гэрээний төслийг замаас нь буцаасны цаад шалтгаан
2015-04-22

Тавантолгойн тєслийг хэлэлцvvлэхээр Засгийн газраас энэ сарын 17-нд єгсєн материалыг УИХ буцаалаа. Яагаад буцаасан тухай хоёр тєрлийн тайлбар Тєрийн ордноос нисэв. Эхний тайлбарыг УИХ-ын дарга З.Энхболд єєрийн олон нийтийн сvлжээгээр тvгээсэн. “Хоёр сая хувьцаа эзэмшигчдээсээ зєвшєєрлийг нь аваагvй тул” гэсэн энэ тайлбарт олон нийт эгдvvцэж байна. Дараагийн тайлбар нь УИХ-ын Тамгын газрын Ерєнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын ЗГХЭГ-т явуулсан албан бичиг. Тэрээр уг бичигтээ “...дутуу баримт бичгийг 2015 оны 4 дvгээр сарын 20-ны 16 цагаас ємнє ирvvлэхийг хvссэн манай 2015 оны 4 дvгээр сар 20-ны єдрийн 14/746 тоот албан бичгийн хариу, холбогдох дутуу баримт бичгvvдийг ирvvлээгvй тул...” гэжээ. Єєрєєр хэлбэл, Засгийн газраас УИХ-д оруулсан Тавантолгойн тєсєл бvрдлийн хувьд шаардлага хангасангvй гэсэн ойлголт тєрєхvйц мэдээллийг УИХ-аас цацлаа.


Ерєнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар албан бичгээ “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн тєсєл боловсруулах, єргєн мэдvvлэх журмын тухай” хуулийг vндэслэн шийтгэснээ дурджээ. Уг хуулийн “Хуулийн тєслийг єргєн мэдvvлэх” тухай 20 дугаар зvйлийн 2-т “Ерєнхий нарийн бичгийн дарга 72 цагийн дотор хуулийн тєсєл, холбогдох бичиг баримтыг энэ хуулийн 20.З, 20.4-д заасны дагуу хянаж, шаардлага хангасан гэж vзвэл тєслийг Улсын Их Хурлын даргад єргєн мэдvvлэх хугацааг товлон хууль санаачлагчид мэдэгдэх ба тєсєл нь дээрх шаардлагыг хангаагvй байвал тvvнийг хангуулах арга хэмжээ авна” гэж заажээ. 20.3, 20.4 дэх заалтууд доорх томъёололтой.

ХУУЛЬ, УИХ-ЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТЄСЄЛ БОЛОВСРУУЛАХ, ЄРГЄН МЭДVVЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ

20.3.Улсын Их Хуралд єргєн мэдvvлж байгаа хуулийн тєсєлд дараахь бичиг баримтыг хавсаргасан байна:
20.3.1.хуулийн тєсєл єргєн мэдvvлэх тухай хууль санаачлагчийн албан бичиг;
20.3.2.хуулийн тєслийн vзэл баримтлал, танилцуулга;
20.3.3.шаардлагатай бол холбогдох бусад хуульд єєрчлєлт оруулах хуулийн болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн тєсєл;
20.3.4.хуулийг хэрэгжvvлэхтэй холбогдсон шаард­­лагатай арга хэм­­жээний санал, тvvнтэй холбогдон гарах тєсєв, санхvvгийн зардлын тооцоо;
20.3.5.Засгийн газар, хол­­богдох тєрийн болон тєрийн бус бусад байгууллагын санал дvгнэлт, Засгийн газраас єргєн мэдvvлж байгаа хуулийн тєслийн тухайд хууль зvйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvний бичгээр єгсєн зєвшєєрєл, тєсвийн зардал нэмэгдvvлэх, орлого бууруулах vр дагавар бий болгох хуулийн тєслийн тухайд санхvv, тєсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvний бичгээр єгсєн зєвшєєрєл;
20.3.6.олон улсын гэрээ соёрхон батлуулах тухай хуулийн тєсєлд уг олон улсын гэрээний орчуулга, тvvнийг хариуцсан гадаад хэргийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын албан бичиг;
20.3.7.шаардлагатай тохиолдолд тєслийг Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцvvлж єгєхийг хvссэн Ерєнхий сайдын хvсэлт, vндэслэл, шалтгаан.
20.4.Улсын Их Хуралд єргєн мэдvvлэх хуулийн тєсєл, холбогдох бусад бичиг баримт нь албан бичиг хэргийг хєтлєх нийтлэг шаардлагыг хангасан байна.

Хуульд “хувьцаа эзэм­шигчдийн санал” гэсэн vг єгvvлбэр, ийм утга санаа илэрхийлэх зvйл огт алга байгааг уншигчид анзаарч буй байх. Урьд ємнє УИХ-д хууль, тогтоолын тєсєл єргєн мэдvvлэхтэй, тvvнд холбогдох бичиг баримтын бvрдэл гvйцэт эсэхтэй холбоотой єчигдрийнх шиг vйл явдал болж байгаагvй. Энэ бол манай тєрийн байгуул­­лагуудын байнга хийдэг тогт­­мол vйл ажил­­лагаа. Ялангуяа хэт их эрх мэдэлтэй, холилдож хутгалдахгvй юмгvй парламенттай болж хувирсан єнєєдрийн нєхцєлд УИХ-д асуудал оруулах гэдэг яамдын хийдэг цорын ганц ажил болчихсон гэж хэлж болно. Референт, мэргэжилт­­­­нvvдийн­­хээ хувьд бусад яамдаас ч илvv залгамж, уламжаа хадгалж ирсэн нь ЗГХЭГ байж мэдэх юм. Эндхийн туршлагатай мэргэжилтнvvд УИХ-д оруулах асуудлын иж бvрдлийг дутуудуулсан байх магадлал байхгvй. Чухам ямар баримт бичиг дутсаныг тодруулахаар Ерєнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар руу утас цохивол тэрээр эхэндээ “хуралтай байна, эргээд залга” гэж байснаа, дахиад ер утсаа авсангvй.


Шуудхан хэлэхэд УИХ-ын дарга З.Энхболд vл бvтэх зvйл нэхэж, Засгийн газрыг дарамталж байна гэвэл хилс болохгvй. Харин ч Ерєнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраа байгуулсны дараахан олон нийтээс vvрэн утасны мессэж vйл­­чил­­гээгээр санал асууж, Таван­­толгой, Оюутолгой зэрэг том тєслvvдээ хєдєлгєн, гадаадын хєрєнгє оруулалт, дотоодын ажил эрхлэлтийг нэмэгдvvлэх замаар эдийн засгийн хvндрэлээс гаръя гэсэн шийдлээ баталгаажуулж авсан. УИХ-д тєсєл єргєн мэдvvлэхэд vнэхээр шаард­лагатай гэж vзвэл энэ санал асуулгын дvн хангалттай. Гэхдээ ийм юм шаардах нь єєрєє хуульгvй явдал болохыг та бид бэлхэнээ харж байна.


Дээрхээс vзвэл, Таван­толгойн гэрээний тєслийг УИХ цэвэр улстєрийн шалтгаанаар буцаажээ гэж дvгнэхээр байна. Уул нь тєслийг УИХ-аар заавал хэлэлцэх ёстой vзэж байгаа хvн нь З.Энхболд єєрєє. Тэрээр энэ хаврын чуулганы нээлт дээр хэлсэн vгэндээ, “Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцvvлэхгvйгээр єнєєдєр гарын vсэг зурах шийдвэр гаргасан, гарын vсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулахыг санаачлах болно” гэж Засгийн газрыг шахан, гэрээнд гарын vсэг зурах vйл ажиллагааг хойшлуулсан. Улмаар Ерєнхий сайд Ч.Сайханбилэгтэй зєвлєлдєн, хоёр долоо хоногийн дотор хэлэлцэн шийдэхээр тохиролцсон. Vvний дагуу Засгийн газар асуудлыг єргєн барих бэлтгэлийг хангаж, єнгєрсєн баасан гаригт УИХ-ын Тамгын газарт хvргvvлсэн. Тодруулбал, энэ асуудал УИХ-д єргєн баригдаж чадалгvй дундаасаа буцаж байна гэсэн vг. Парламент огт хэлэлцээгvй асуудал болохоор гэрээний агуулга, зvйл заалт ярих гэдэг уул нь сэдвээс хазайсан хэрэг юм.
УИХ-ын дарга Монгол Улсын сайд М.Энхсайханы тэргvvлэн явуулж байгаа Тавантолгойн тєслийн ажлыг анхнаас нь дэмжээгvй. Vvнийгээ бvхий л сувгаар тэр ний нуугvй илэрхийлдэг. Тэрээр Тавантолгойн гэрээ, хэлэлцээрийн тєсєл Монгол Улсын vндэсний эрх ашгийг хангаж чадаагvй гэж vзэж буйгаа хэд хэдэн vндэслэлээр дурдсан. Тухайлбал, Засгийн газрын vvрэг тодорхой хугацаатай хэрнээ нєгєє талын vvрэг нь хугацаагvй, зорилтын шинжтэй, зорилт биелэгдээгvй тохиролдолд хvлээх хариуцлагагvй, мєн гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, Иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгvй, хєрєнгє оруулагч талын хуулийн болон санхvvгийн зєвлєх компаниудаас зєв­лєгєє авсан гэхчлэн олон аргумент дэлгэн тавьж байгаа. Тємєр зам барьж байгуулах ажлыг хєрєнгє оруулагч талд харьцангуй удаан хугацааны концессоор єгсєн, гэрээг байгуулсны дараа цуцалсан тохиолдолд “Шинхуа” ком­панийн 30 жилд олох байсан ашгийг тєлєх vvрэг хvлээсэн зэрэг нарийн ширийн зvйл, заалтуудыг эш болгон эсэргvvцэж байгаа.


Мэдээж, гэрээний тєсєлд засч залруулах учиртай дутуу дулим зvйл байхыг vгvйсгэхгvй. Тэдгээрийг УИХ-аар хэлэлцээд, єєрчлєн сайжруулаад явах боломж бий. Гэтэл парламентаар хэлэлцvvлэх З.Энхболдын шаардлагыг Засгийн газар хvлээж аваад, гэрээнийхээ тєслийг єргєн баръя гээд байхад хvлээж авахгvй байгаа нь тvvнийг шаардлага тавьж байгаа шигээ зарчимч байр сууринаас асуудалд хандаагvй юм байна гэх эргэлзээ тєрvvлэхэд хvргэж байна. Тvvнд чухам ямар ашиг сонирхол байна вэ?


УИХ-ын дарга энэ асууд­лаар “Женко” Х.Баттулгатай нэг талд зогсоо гэж олон нийт тааж байгаа. Х.Баттулгын хvн гэгддэг, Зам, тээврийн сайд асан А.Гансvх тvvний хуулийн зєвлєхєєр ажиллаж, гэрээнд буй зvйл заалтуудыг нарийвчлан хянаж, шvvсийг нь шахаж суугаа. Эдгээр хvмvvсийн нэгдлийг ялимгvй нарийвчилж vзвэл АН дахь Шонхор, МоАХ фракциудын тvншлэл болох нь тодорхой харагдана.


Х.Баттулгаар илэр­­дэг улстєр-эдийн зас­­гийн бvлэг­­лэл Ж.Оджаргал захирал­­­тай MCS групптэй сєргєлддєг. Сєргєлдєєн анх нvvрсний тємєр зам, тvvний царигийн асуудлаас vvссэн мэт харагддаг ч єєр шалтгаан бий гэж энэ хvрээнийхэн таамаглах нь бий. Нам дотроо харьцангуй залуу Шонхор фракцынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, шинэ танхим бvрдvvлэх vйл явцаар Алтангадасыг задлахад “тvvхэн гавъяа” байгуулсан. Одоо АН дотор З.Энхболд-Х.Баттулгын нэгдэл зонхилж эхлээд байгаа. Энэ нэгдлийн цаашдын улс тєрийн замналд эдийн засгийн тvшиц хэрэгтэй.


Тавантолгойн гацаа улстєрийн учир шалтгаантай гэвэл ингэж л таамаглахаас аргагvй нь. Тодруулбал, энэ тєслийг Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар хєдєлгєх учиргvй л хэрэг. З.Энхболд, Х.Баттулга хоёр єєрсдийн улс тєрийн тулгуур, саалийн vнээ болгож авахаар нэгэнт зvсэлчихээд, тавихгvйгээр шийдчихсэн байна уу гэж хардах сэжим хангалттай байна. Ийм хардлагаар авч vзвэл тэдний яриад байгаа “ард тvмэнд єгєєжгvй”, “улс орны эрх ашигт хохиролтой” энэ тэр бол зvгээр л єнгєлєн далдлалт юм. Нарийндаа ард тvмэн, улс орны эрх ашиг тэдэнд огтхон ч падлийгvй гэсэн vг. Хийж эхлээгvй ажил, хэлэлцэж амжаагvй гэрээний учраагvй хохирол ярьж, ард тvмнийг айлгаж ичээн, талцуулан хэрэлдvvлж суух ер нь бол сvртэй байдаг байх л даа.

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энхболд даргын хувийг нь өгнө гэвэл, батлах болов уу, хэ хэ
2015-04-23
Зочин:
Таван толгойг ЭМ СИ ЭС д өгч яавч болохгүй.
2015-04-22
Зочин:
Их хуралын гишүүдэд. Тт гэрээ маш олон хууль зөрчич монгол улсийн эрх ашигт харшилж байгаа гэдгийг ард түмэн мэдэж байгаа гэдгийг анхааар сонгууль ойртож байгаа шүү
2015-04-22
Зочин:
Энхболд гэж нөхөр сайн гацааж байна даа.
2015-04-22
Зочин:
zgr hudulguud ashiglah yumand saad boloh hun olon baih yum aa
2015-04-22
Зочин:
Энбөлд гэж нэг гай Баттулга ийн нохой
2015-04-22
buyanaa:
TT yagaad gatsaagaad bgaag oilgohgui bna. Minii bodloor tusul ni geree dajgui sanagdsaan bas neg populizm biz novsh gej
2015-04-22