С.Чинзоригийг тушаалаа хүчингүй болгохыг шаардлаа
2015-04-22

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ "АН фракцгүй улс төрийн хүчин болж байгаагаа мэдэгдсэн. Намынхаа гишүүдийн захиалга, даалгавраар хийгдсэн энэ шийдвэрийг аймаг орон нутгийн намын байгууллагууд дэмжиж, фракцгүй АН-тай болохыг уриалсан уриалга ирүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Увс, Ховд гэх мэт 12 аймгаас намын байгууллагууд фракцгүй АН-ыг дэмжиж уриалга ирүүллээ. Намын удирдлагуудын зүгээс фракцгүй, хүчтэй АН-ын төлөө явах чиг хандлагыг барьж ажиллах болно. Манай нам дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн аймгийн чуулган 2015 аяныг орон даяар зохион байгуулж байна. Энэ аяны зорилго нь орон нутгийн иргэдийн санаа бодлыг сонсох, анхан дунд шатны намын гишүүдэд сургалт зохион байгуулах, фракцгүй АН-ын хөгжлийн чиг хандлагаар гишүүдийн санаа бодлыг сонсож, нэгдмэл ойлголтод хүрэх зэрэг асуудлуудыг тогтоосон гэлээ.

 

“АН парламентад суудалтай намуудтай хамтран Засгийн газраа байгуусан. Энэ хугацаанд АН-аас албан ёсоор улс төрийн намуудын тухай байр сууриа илэрхийлээгүй өнөөдрийг хүрчээ. Засгийн газраа хамтран байгуулсан улс төрийн хүчнүүдээс МАН-д хандаж төрийн жинхэнэ албан хаагчдыг хомроглон халж байгаа хууль бус ажиллагаагаа таслан зогсоохыг АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч шаардлаа. “Хуулийн дагуу ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг 6 сарын тэтгэмж хүчээр өгч ажлаас нь халж, оронд нь өөр хүнд томилж, төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулж шалтгаангүйгээр төрийн албан хаагчдыг хомроглон халах асуудал Хөдөлмөрийн яам, БХБЯ, ЗТЯ, БОНХАЖЯ, МХЕГ, ОБЕГ-т хавтгайраад байна. МАН-аас томилогдсон Засгийн газрын гишүүд нийтдээ 500 гаруй төрийн албан хаагчийг хомроглон халаад байгаагаас БОНХАЖЯ өөрийн аппаратныхаа төрийн албан хаагчдын 50 гаруй хувийг, Хөдөлмөрийн яам удирдах бүрэлдэхүүнээ 100 хувь, мөн 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг бүгдийг нь халсан. МАН Засагт хамтарсан учраа эдийн засгийн хүндрэлээс хамтдаа гарья, хэмнэлтийн горимд шилжье гэж тайлбарлаж байснаа эргэн санаж эрх мэдэл, албан тушаал, ширээ сандлын хойноос яваагүй гэдгээ ард түмэндээ харуулах цаг боллоо. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгээс олон хүнийг хомроглон халсан Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн тушаалуудыг хүчингүй болгож, халагдсан ажилтан албан хаагчдыг эргүүлэн томилуулсны дараа Төрийн албаны сонгон шалгаруулалтыг хийхийг шаардаж байна” хэмээн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдэгдэв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.  

 

-Фракцгүй АН болох нь улс оронд ямар ашигтай вэ?

-Улс орны хэмжээнд фракцуудад албан тушаал хуваарилдаг байсан нь үнэн. Өмнөх Засгийн газрын нэг алдаа энэ байсан. Одоо бол бид АН-аас албан тушаалтныг томилохдоо хэн ямар фракцад байна гэдгээс хамаарахгүйгээр чадвар, мэдлэгтэй, төрийн албыг хашиж чадах хүн сонгодог тогтолцоо руу шилжинэ. Энэ манай намын мянган мянган гишүүдийн захиалга хүсэлт гэж ойлгож болно. Тиймээс фракц толгойлж байсан УИХ-ын гишүүд, намын удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой гэж үзэж байгаа.

 

-Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хүмүүсээс хэд нь АН-ын гишүүн бэ?

-Халагдсан төрийн албан хаагчдыг бид аль нам бэ гэдгээр хандахгүй байгаа. Төрийн албан хаагчийн тогтвор, суурьшилтай, нам солигдохоор хоморголон халдаг байдлыг таслан зогсоох ёстой. Цаашид бид төрийн албанд өгөө аваа шиг ханддаг байдлыг эцэслэх ёстой гэж үзэж байгаа.

 

-АН их хурлаа хэзээ товлон хуралдуулах бол?

-Улс төрийн намын тухай хууль батлагдсаны дараагаар их хурлаа товлоно.

 

-Я.Батсуурь намынхаа гишүүдэд хандсан байсан. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Түүний захидлыг хүлээж авсан. Гишүүдтэйгээ ярилцаж байгаа байр сууриа илэрхийлнэ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Хэ хэ:
Санжмятавын үед халагдсан ажилтнуудын тушаалыг бас хүчингүй болгох уу. Яамны аппаратын олонхи, МСҮТ, Политехник коллежийн Захирлуудын 5-аас бусдыг хууль зөрчин халсан. Хүчингүй болговол бүгдийг нь адилхан л хүчингүй болгох нь шударга биз дээ
2019-04-01
Цэдэнбал:
90 он хүртлэх монголын хөгжил хүйтэн дайны үеийн өрсөлдөөний тусгал социализмын урд хил байсан утгаар туссан тусгал болхоос д оросын дуулгавартай гөлөг Цэдэнбалын гавьяа яавч биш. Түүнд өөрийн гэсэн толгой хэзээ ч байгаагүй бөгөөд оросууд түүнийг сонгосон нь учиртай. Увсчууд бол албан тушаад эрх мэдэл эд хөрөнгийн төлөө эхийгээ өгөхөөс буцахгүй хулгайч нар.
2015-04-24
hi:
30.000 n turiin alban haagchdiig halj haychaad yu gd hutsaad bna 2012 ond orond n tomilogdson humuus n ymarch chadvargui hachin yumnuud ajild orson bugdeng n halah heregtei
2015-04-23
Ерөнхийлөгч 2:
Гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр. Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ?өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж,Авилгийг цэцэглүүлсэн хүн.Хүүгийнхээ нэр нөлөөгөөр алтан загасны эмгэн болж байсан ээж нь хүүгээ шоронд оруулж байж жаахан намжсан.19 настай ажилгүй үеэл нь найз охиндоо 60 саяын үнэтэй машин бэлэглэж тансаглаж байсан. Дөрөвдэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ? Эхний сонгуулиар шударга байя гээд Гуравдахь ерөнхийлөгчөө шоронд хийсэн.Дараагийн сонгуулиар нь энэрэнгүй байя гээд сулалсан.Гэр бүлийн хүчирхийлэл улам ихсэж байгаа нь энэ хүний гавьяа.Өөрөөгөө л дэлхий даяар рекламдаж явдаг бас нэг гавьяатай. Дээрээ сууриа олохгүй байгаа юм чинь доороо яаж хөлөө олох вэ? Аль ч улс үндэстэн Нэгдүгээрт Улс орныхоо эрх ашгийг,дараа нь ард түмнийхээ эрх ашгийг, хамгийн сүүлд өөрийнхөө эрх ашгийг тавьдаг.200 гаруй жилийн өмнө батлагдсан Хууль цац нь өнөөдрийг хүртэл бараг өөрчлөлгүй. Манайд эрх ашиг нь эсрэгээр,Хууль цац нь тухайн эрх мэдэлтний эрх ашгийн тусын тул
2015-04-23
Ерөнхийлөгч:
44 жил Монгол Улсыг удирдсан Юмжаагийн Цэдэнбал. Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ? Монголыг Үйлдвэржүүллэж чадсан.Хүнсний,Сүүний,Махны,Гутлын,Төмрийн, Чулууны,Нэхий,...гэх мэт Бас Монголын Хүн амыг бүгдийг бичиг үсэгтэй болгож чадсан.Монголыг Хятад Улсаас хамгаалж чадсан.Монголын газар доорхи баялагыг гадаадынхаар ухуулаагүй.Тэрээр Улсын төлөө,ард түмний төлөө бүх насаа зориулаад буруутсан хүн. Анхны ерөнхийлөгч П. Очирбат.Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ?_Бүх үйлдвэрүүдийг устгаж чадсан. Авилга, ажилгүйдэл,завхайрал, Гудамжны хүүхдүүдийг бий болгож,Хятадыг үй олноор нь орж ирэх суурийг тавьсан хүн.Бас Монголын баялаг алтыг ухаж гадаадын гар хөл болсон.Юмжаагийн Цэдэнбалын бүх одон медаль хурааж авсан.Ингэснийхээ төлөө 50сая төгрөгний буцалтгүй тусламж,орд харшаар шагнуулсан. Хоёрдахь ерөнхийлөгч Н.Багабанди.Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ? Хэдэн титэм үгнээс өөр гавьяагүй. Тэрээр сайн ч юм хийгээгүй,муу ч хийгээгүй.Тийм болохоор сайнаар ч, муугаар ч яригдахгүй. Гуравдахь ер
2015-04-23
zochin:
Ee teneg Erhembayraa 2012oni ovorhangai aimagd songuuliar lunjeenjantsan orsoldoj ylagdsan bilee.nogoo Hasbaatar tsug huvialdaj ardin namig ynz buriin zohiomoloor gutgej bga bizdee.tanai namuud 2012oni torin albani 35 myngan hunii duraar halj bsan bizdee .ted nar bugd mergejlin humuus bsan.daraa ni 40myngan huniig mergejiltei,mergejilgui humuusiig tomilson.tegehed yagaad ediin zasag hymruulsan be,dollar yagaad osson be,oorsdoo ajil hiij chadahgui ,hoorondoo hagaral garch zodoldono iim nam baih estoi ymu.2008oni 7sarin 1nd 5hunii ami hen hariutsah ve.hen zohion baiguulj odoon hatgalt hiisen be.tanai namin erhiilogch elbegdorj ooroo talbai deer zohion baiguulj ardin namin gutgej doromdoj ,daraa ni magnai ,batzandan,uynga narig ardin namig dair geed tushaal ywuulj ardin namig bairand dairch uimeen garch zohion baiguulsan bizdee.5hunii ami hergiig temujin said heregsehgui bolgoson baina.tolog min.chinzorig bol bathuutei songuuliar orsoldoj chinzorig ylah bsan harin bashuu bukhai hiij ylsa
2015-04-22
Зочин:
Эхнээсээ цөөр ч л байг. Угаасаа жилийн дараа бүгдээрээ халагдах юм биш үү. Өөрсдөө 2012 онд яалаа. Харин ч цөөхөн юм хүн бишүү. Та нар цөөхөн байна гээд баярлаад сууж байсан нь дээрдээ. 2012 оноос халагдсан хүмүүсийг буцаагаад ажилд нь авч чадахгүй байж, нөгөөдүүл Засагт хамтарч байгаа юм чинь тэрийгээ адилхан л нэхий шдээ
2015-04-22
зочин:
АН нам 12 онд засаг аваад 30000 гаруй мянган төрийн албан хаагчдыг халсан гэж би уншсан юм байна, үнэн байх шүү, энэ маанаг тэрийгээ ярих хэрэгтэй дээ, Батүүл гэхэд л нийслэл дүүргийг бүгдийг сольсон доо, АН-ын мангарууд
2015-04-22
AH:
Halaad orond ni 2012 ond Ardchilsan nam yalahad halagdsan humuusee butsaaj avch bgaa ch yum biluu. Homrogolon halah ajliig Ardchilsan nam uursnuu l ehluulsiin bish uu.
2015-04-22