Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг шаардлаа
2015-04-22

 

Н.Номтойбаяр нарын УИХ-ын нэр бүхий гишүүд Тэтгэврийн зээлийн хүүний асуудлаар байнгын хорооны дарга Д.Батцогтод ханджээ.

 

Уг саналд “Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д ...Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их хуралд тайлагнана... гэж заасны дагуу тус Зөвлөлийн 2014 оны ажлын тайланг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар нээлттэй сонсгол, хэлэлцүүлгийг яаралтай хийлгэх саналтай байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны ажлын тайланг хэлэлцэх байнгын хорооны хурлаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг дорвитой нэмж чадахгүй эдийн засгийн хямралтай үед Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн менежментийг зөв зохицуулах зорилгоор тусгай бодлого, хөтөлбөр боловсруулах, тухайлбал Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна” гэжээ.

 

Н.Энх 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төр улсын туйлдах үед түмэн олон бүр хэдэн хөгшидийн нэрийг барь,түрүүчийн адил худлаа амлаж хайр зарлаад хэдэн санал авах, ядаж сонгуулийг өөрсдийнхөөрөө явуулахад агилах цаад болхидуу бодлоороо УТ хийгээд хожоо гарах уу? МАН-ын НАМБАр хүү минь? хэзээнээс сурсанс зангаа тавихгүй юм даа?? Яаж амлааад одоо яаж төрөө өрөнд оруулснаа хар даа залуу малаа???
2015-04-22
иргэн:
Номтойбаяр гишүүнд энэ асуудлаас өөр бодож байгаа юм байгаа болов уу?
2015-04-22