Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ
2015-04-22

Хүнс, Хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо бэлчээрийн органик монгол малын махыг урд хөршийн томоохон зах зээлд эдийн засгийн эргэлтэд оруулах  бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийх үедээ Монгол Улс газарзүйн байршлын давуу талаа  ашиглан үхэр, хонины махаа боловсруулан нэмүү өртөг шингээн   Хятад  улсад экспортлоход дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан .

 

Эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах, дан ганц уул уурхайгаас хараат бус солонгорсон эдийн засгийг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болох боломж бүхий  энэхүү саналыг манай тал баяртайгаар хүлээн авсан юм.  Энэ  дагуу  хоёр улсын Ерөнхийлөгчийн тохиролцоо болон хамтын  ажиллагааны  хөтөлбөрт тусгагдсан асуудлыг ажил хэрэг болгохоор яам хоорондын ажлын хэсэг байгуулан тодорхой асуудлаар хамтран ажиллахаар тохиролцжээ.

 

Сүүлийн жилүүдэд манай улсад малын  тоо толгой нэмэгдэж энэ жил 5152 саяд хүрсэн бол   ирэх жил 70 сая толгойд хүрэх тооцоолол байна. Малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр эргэн нөхөгддөг энэхүү баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага тулгарч байгаа аж. Бод малын нөөц  багатай манай улсын  хувьд, хонины  махыг хүнсэндээ  ихээр хэрэглэх болсон Хятад улс  туйлын таатай  зах  зээлийн орчин  юм.

 

Манай тал  энэхүү  асуудалд  ихээхэн ач холбогдол өгч, Монголд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг  татваргүй, хэмжээ харгалзахгүй экспортлоход тулгарч болох бүхий асуудлыг урьдчилан шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор сонгогдсон компаниуддаа бизнесийн таатай эрсдэлгүй орчин бүрдүүлж өгөх бүхий л боломжийг эрж хайж байна.

 

БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд дэд сайд Б.Батзориг Бүх Хятадын Малын ерөнхий эмч,  ДМАЭМБ-ын Ази, Номхон  далайн бүсийн Ерөнхийлөгч ноён Жан Жунцютой  уулзаж, хоёр  орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

 

Цаашид  хамтын   ажиллагааг  өргөжүүлэхэд  хил  дамжин  халдварладаг  малын халдварт өвчинтэй  хамтран тэмцэх,  урьдчилан  сэргийлэх  талаар  хамтран  ажиллах  механизм   мөн Монгол  улсын  тодорхой  бүс  нутгийг  шүлхий   гэх  мэт  малын  халдварт өвчнөөс  эрүүлжүүлжхудалдааны  чөлөөт   байдлыг  хангах  талаар  хамтран  ажиллах  боломжтойг  хоёр тал  онцолсон байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Та нар уншаад боддоо. Бүх хятадын малын ерөнхий эмч манай дэд сайдтай уулзаж байгаа биз. Энэ бол Хятад улс мал эмнэлгээ маш дээд хүрээнд авч үздэгийн жинхэнэ жишээ. Өөрөөр хэлвэл малын өвчинд ямар анхаарал тавьдаг, эрүүл мах авах ямар их сонирхолтойгийн тод жишээ бол энэ. Дэд сайд минь тэр эмчид манайд ийм эмч байхгүй гэж хэлж л таарах нь дээ. Цаадуул нь хөх инээд нь хүрч та нар тэгээд яаж мах экспортлох гээд байгаа юм гээд л амыг нь таглана даа. Яг л Орос ах Путин шиг. Бид нэг ийм л байна даа.
2015-04-22