“Монголын эх түүх” цувралыг хүлээлгэн өгөв
2015-04-22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Монголын түүх” хөтөлбөрийн хүрээнд түүхч З.Лонжид, О.Батсайхан нар “Монголын эх түүх” цуврал 6 боть номыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр эрхлэн хэвлүүлжээ.

 

“Монголын эх түүх” цуврал 6 боть номыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Г.Баттогтох өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагуудад хүлээлгэн өгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад энэхүү номыг өгч байгаа нь “Монголын их түүх”-ийг алба хаагчид болон хүмүүжигчдэд танин мэдүүлэх, тэднийг соён гэгээрүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлов.

 

Мөн ШШГЕГ-ын удирдлагууд энэхүү цуврал бодиудыг хүлээн авч байгаадаа баяртай байна гэдгээ илэрхийлээд нийт алба хаагчид болон хүмүүжигчдэд судлуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахаа мэдэгдлээ.

 

Энэхүү эх түүхийн 6 боть номонд А.Амарын “Монголын товч түүх”, Б.Ишдоржийн “Монгол Улсын хураангуй түүх”, Б.Буянчулууны “Манж, Монгол холбогдсон түүхт байдал”, Н.Магсаржавын “Монгол Улсын шинэ түүх”, “Л.Дэндэвийн “Монголын товч түүх”, Х.Чойбалсан, Л.Лосол, Г.Дэмид нарын  “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх” зэрэг түүхүүд багтжээ.  

 

Түүнчлэн эдгээр ботиудыг эхний ээлжинд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, их, дээд сургуулиуд, Төв номын сан, аймгуудын Тамгын газар, Боловсролын газруудад хүргүүлсэн бөгөөд цаашид хүн бүрт энэхүү номыг хүргэхийг зорьж байгаа аж. Ингэснээр   Монголынхоо түүхээр бахархах, дээдлэх, Монгол хэл соёлоо уламжлан хадгалж үлдэхэд үнэтэй мэдлэг, мэдээлэл болох ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
He he he
2015-04-23
монголчууд:
Элбэгдорж нусан таглаа Энхбаярыг дуурайж ном хэвлүүлж тэнэгтдэг байна ш дээ.Энхбаярын ерөнхийлөгч байхдаа хийж байсан бүгдийг л дуурайгаад сармагчин аятай салбагнаж явах юм.
2015-04-23
zochin:
He he he