Эвлэрлийн гэрээ нэрээр үг дуугүй бууж өгөх нь
2015-04-22

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр “Оюутолгой”, “Рио Тинто” компанийн хооронд болж буй нууц  хэлэлцээний талаар  мэдээлэл хийсэн юм.

 

Тэрбээр хэлэхдээ “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу “Оюутолгой”-н нийт борлуулалтаас нөөц ашигласны төлбөрт  600 сая ам.долларын татвар төлөх ёстой. Үүний тодорхой хэсэг 130 сая ам. долларын татварын актыг татварын байцаагчид тогтоосныг ТЕГ-ын Татварын зөвлөл 30 сая ам. доллар болтол бууруулсан.

 

Одоо бүр тэглэх тийшээ хандуулан Засгийн газар баталгаажуулах гарын үсэг зурах гээд байна. Татвараас зайлсхийсэн үйлдлийг Засгийн газраас “Рио Тинто” компанитай хэлэлцээ хийж буй ажлын хэсэг мэдсэн ч мэдээгүй мэтээр хандаж гарын үсэг зурах баримт бичигтээ нэгэн зүйл асуудал болгон оруулж, улмаар “Рио Тинто” компани буулт хийж буй мэтээр Монголын талыг төөрөгдүүлсээр байна. Хоёр тал өмнө нь гэрээ байгуулахдаа “Оюутолгой” үйлдвэрээ барьж дуусгаад мөнгө үйлдвэрлэж эхлэх хүртэл л мөнгө хэрэгтэй гэсэн.

 

Энэ нь өөрсдийнх нь хийсэн ТЭЗҮ-гээр таван тэрбум ам.доллар. Тэр үед УИХ-д байсан бүх гишүүд мэдэж байгаа, худлаа гэвэл та нарыг хуурах гэж ТЭЗҮ хүртэл хүргүүлсэн.  Гэтэл “Рио Тинто”-гийн бичээд, амлаад байсан таван тэрбум ам.доллар гэсэн зардал чинь яасан бэ гэсэн 2 тэрбум ам.доллараар хэтрүүлээд долоо тэрбум болгосон байна. Ингэж 2 тэрбум ам.долларын хохирлыг “Рио Тинто”-гоор барагдуулаагүйгээс болоод ард түмэн 2020 онд авах байсан ногдол ашгаа 2043 оноос авах магадлалтай болж байна” гэлээ. 

 

Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

 

-Хоёр тэрбум доллараар хөрөнгө оруулалтын зардлаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрч болохгүй гэж байна. Энэ талаар тодруулаач?

 

-Хоёр тэрбум доллараар хөрөнгө оруулалтын зардлыг бид хүлээн зөвшөөрснөөрөө цаашид зардлаа дураараа нэмэгдүүлж болон. Гэхдээ ноогдол ашиг өгөхгүй гэсэн үг. 2 тэрбум доллар гэдэг бол 1333 сургууль, Зэсийн 1 үйлдвэр, Гангын 1 үйлдвэр, дээр нь нэмээд Нефтийн 1 үйлдвэр барих мөнгө гэсэн үг шүү дээ. Энэ монголд босох мөнгө.  Юун гаднаас зээл тусламж гуйх. Түүнчлэнэ Рио Тинто ТЭЗҮ- гээ, Хөрөнгө оруулалтын гэрээтэй хамт УИХ-аар батлуулсан. Энэ хуулийн хэрэгжилтэд УИХ-ын гишүүд хяналт тавих ёстой. 76 гишүүн дотор энэ асуудалд анхаарлаа хандуулж санаа нь зовдог хүн байгаа гэдэгт итгэлтэй байна.

 

-Эвлэрлийн гэрээг  ямар тохиололдод хийдэг юм бэ. Манай улс өмнө нь ийм гэрээ хийж байсан туршлага бий юу?

 

-Манай улсад Оюутолгойгоос өөр том гэрээ байхгүй. Оюутойлгой дээр Эвлэрлийн  гэрээ нэрээр үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурах гэж байна.  Хөрөнгө оруулалтын  гэрээнд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд гарын үсэг зурвал уг гэрээний өөрчлөлт болно гэдэг заалттай. Энэ нь өөрөө УИХ дээр арай гэж батлуулсан зүйлээ устгаж байна гэсэн үг.

 

Одоо би аргаа барж байна. С.Ганбаатар би амьдралын эрч хүчтэй, залуу насныхаа 11 жилийг энэ асуудалд зориулж байна. Энэ их хугацаа. Одоо энэ чигээрээ гарын үсэг зурагдлаа л бол надад Оюутолгойн талаар ярих шаардлага байхгүй. Харин энэ буруу юм хийсэн хүмүүсийг хариуцлага тооцох анх удаа би ярьж эхэлнэ. Одоо Рио Тинто-той ярих юм дууссан. Би Рио Тинто-гийн өмнө монголчууд хоорондоо муудалцахгүй шүү, бид нэг талдаа байна шүү гэж дандаа ярьдаг байсан. Суман мөндөр  шиг намайг мэтгэлцээний үеэр доромжилж байхад ч би өөрийгөө өмөөрөөгүй.

 

Бидэнд тэгвэл яриа хөөрөө байхгүй болно, би тэгвэл амралтаа авья. Тэгээд монголчууд дотроо бие биенээ “заазуурдах” ажил л үлдсэн. Ийм л сонголт үлдээж байна. Энэ бол аюултай зүйл. Ямар аюултай зүйл хийх гэж байгаагаа мэдрээсэй. Монгол орны тусгаар тогтнол нефть, зэс, нүүрс гурав дээр тогтож байгаа. Нефтээ бид алдчихсан. Тамсаг Соко гэдэг Канадын компани аваад дараа нь Дачин Тамсаг гэдэг компаний өмч болсон. Зэсийг 14 банкаар дамжуулаад гулгуулж байна. Нүүрс ерөнхийдөө аюултай байдалд орсон.

 

-Таван толгойн төслийн хувьд таны байр суурь ямар байна вэ?

 

-Хэдийгээр зарим зүйл дээр байр суурь маань зөрөлддөг ч гэлээ УИХ-ын дарга З.Энхболд маш аюултай зүйл рүү орох гээд байсан аюулаас аварсан. Таван толгойн яаралтай зурах гээд байсан хувилбар дээр  29 ийн Г гэдэг заалт байсан. Уг заалтад “Монгол Улсын тусгаар тогтнол батлан хамгаалахтай холбоотой асуудлаар Таван толгойн гэрээг цуцлах үндэслэл болохгүй” гэж заасан байсан. Ийм  аюултай гэрээн дээр гарын үзсэг зурах гэж байсныг болиулсан.

 

Тэгээд гэрээнийхээ заалтыг өөрчлөөд хурдан эргүүлээд аваад ирээ гэж хэлснээс хойш 14 хонолоо. Яагаад гишүүдээс айгаад байаа юм. Орж ирж байгаа заалтууд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжүүдийг дандаа зөрчсөн. УИХ-ын 40 дүгээр тогтоолд  Таван толгойн гэрээг байгуулдахдаа баримтлаарай гэсэн  удирдамж өгснийг зөрчсөн. 36, 39 дүгээр тогтоолуудыг  зөрчсөн байгаа. Энэ олон зүйлүүдийг эргэн хараач ээ гэсэн.

 

М.Энхсайхан сайд Байнгын хороон дээр ирж гишүүдийн асуултад хариулахаар болсон байна. Миний хувьд их баяртай байна.

 

-Таван толгойн гэрээний олон хувилбар гэж яригдаад байгаа. Та хэр судалсан юм бэ?

 

-Хоёрдугаар сарын хувилбар гэж байгаа. Дөрөвдүгээр сарын 6-ных, дөрөвдүгээр сарын 17 хувилбар гэж байгаа. Миний сая ярьсан бүхэн дөрвөн сарын 17 ны хувилбар дээрх баримтанд дээр тулгуурласан яриа юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
irgem:
tsaaduul ni eruul hunii sanaand oromgui yum hiigeed baihad teriig ni tiim baina gej helsen hun galzuu boloh yum daa
2015-04-24
Zochin:
Gereeg tsutslaach ee.
2015-04-23
Жадамба:
Нэг албан тушаал 30 сая ам.доллар болон 2 тэрбум ам.долларын өртөгтэй гэж бодоход огт ойлгохгүй байна. Монголын өр шир зузаарч, хүн амын дийлэнх өлмөн зөлмөн цаашид хэдэн 10 жил амьдрах нээ. Огцроод яваад өгөхөд л болмоор юм. Гадаадад бол ойлгоно.Болдоггүй юм байхдаа.Улс орны эсвэл хувийн эрх ашиг,шунал.....
2015-04-23
зочин:
АН-г л маш хурдан зайлуулахгүй бол бүүр дордоно, АН газрын хууль 100 жилээр газраа түрээслэнэ, гэж оруулж ирээд НУУЦААР батлуулах гэж оролдсоныг сана, энэ бол аюул, халзан Эрдэнэбат, Гарамгайбаатар гэдэг 2 новш тйим заалт байхгүй гээд зурагтаар гүрийж байсан нь архивт байгаа, энэ заалт цэвэр гадны захиалгатай байх магадлалтай, хятадад уучлал гуйгаад л сөгдөөд байгаа АН-н дарга нар юу хийх гээд байна ,
2015-04-23
зочин:
АН-г л маш хурдан зайлуулахгүй бол бүүр дордоно, АН газрын хууль 100 жилээр газраа түрээслэнэ, гэж оруулж ирээд НУУЦААР батлуулах гэж оролдсоныг сана, энэ бол аюул, халзан Эрдэнэбат, Гарамгайбаатар гэдэг 2 новш тйим заалт байхгүй гээд зурагтаар гүрийж байсан нь архивт байгаа, энэ заалт цэвэр гадны захиалгатай байх магадлалтай, хятадад уучлал гуйгаад л сөгдөөд байгаа АН-н дарга нар юу хийх гээд байна ,
2015-04-23
zochin:
ene ganbaatar eruul xun bishee.Manical syndromtoi chamd zuvluxud ganbaa xurdan emchiin xianaltand or.Bi emch xun bna.Udaan ingej yavj boloxgui.
2015-04-23
irgem:
tsaaduul ni eruul hunii sanaand oromgui yum hiigeed baihad teriig ni tiim baina gej helsen hun galzuu boloh yum daa
1958.mn:
..Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-23
1958.mn:
..Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-04-23
1958.mn:
Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!..
2015-04-23
Зочин:
Юун Лйдсийн их сургууль. Пабны хамгийн доод давхарт хүнтэй харьцахгүй яагаад гэвэл чадахгүй учраас төмс арилгадаг байсан нөхөр. тэгээд түрүүний бөөс толгойд гарлаа гэж хэлсэн нь үнэн байгаа биз дээ. Тамсагийн нефтийн ордыг илрүүлсэн нь Канадын биш харин АНУ-ын жижиг компани СОКО Snyder Oil Company энэ компанийн геологч манай бүтээгдэхүүн хуваах гэрээний эхийг бэлдэж өгсөнийг одоо хүртэл ашиглаж байгаа. Харин ПетроЧайнад зарах ажлыг Лу.Болд хийсэн шүү. СОКО ПетроЧайна шиг хөрөнгө оруулж чадахгүй компани
2015-04-23
Зочин:
Битгий хуц. Тэнэг эргүү гар Монголын улс төрөөс зайл.
2015-04-23
Оргил:
Энэ одоо болих хэрэгтэй дээ популизм хийж ханасан байлтай. Миний мэдэхийн Лийдсийн их сургуулийн доктор хамгаалсан гэж баахан шуугиуулаад тэр нь худлааа болж нүүрээ хийх газаргүй амьтан болсоноо мартаагүй л байна даа
2015-04-23
зочин:
Оюу толгойг буцааж авна гэсэн ажлаа хэрэгжүүлээрэй. Ард түмэн чинь 100 дэмжиж байгаа шүү.
2015-04-23
Зочин:
hol yavj vz chi heregguie Ganbaataraa
2015-04-23
Зочин:
dandaa hudlaa hutsaj yavna tegeed hurz jootuugaa bariaad ochood uhaach teneguudee
2015-04-23
Зочин:
Ene hula aa baGui
2015-04-22
zochin:
Zov demjij bn.ardchilsan nam sonotugei
2015-04-22
Зочин:
DEMJIJ BAINA. SAIHANBILEG TIIM MUUHAI MONGOLCHUUDIIN ESREG ZUIL HIIHGUI BAIH GEJ NAIDYA.
2015-04-22
bayr:
za zailaa.eh ornoo uneheer boddoguu.gazar nutag shatahaar tag duugui.alt nuurs bolohoor nudee uhaad ch ogohod belen huuramch amitan
2015-04-22
bayr:
za zailaa.eh ornoo uneheer boddoguu.gazar nutag shatahaar tag duugui.alt nuurs bolohoor nudee uhaad ch ogohod belen huuramch amitan
2015-04-22
Зочин:
Ganbaag demjij ba. Buuj ugch blhgui
2015-04-22