Онц ноцтой хэрэгтнийг цаг алдалгүй барьжээ
2015-04-23

Хэрэг үйлдэгдсэн газар Төв аймгийн Зуунмод хотод өнгөрөгч гуравдугаар сард Б гэгч нь төрсөн дүү Т-ийн амь насыг хохироон, өөрийн эхнэр Э-ийн биед хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

 

Б нь энэ хэргийг санаатай үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тэрбээр өөрийн эхнэр Э-г, төрсөн дүү Т-тэй эр, эмийн холбоотой гэдгийг мэдээд хэрэг гардаг өдөр Б, эхнэр Э-г Улаанбаатар хотод байх ажлаас нь дагуулан Төв аймаг орж дүүгийнхээ гэрт очсон аж.

 

Тэднийг очиход эзгүй байсан дүүгээ дуудан гэрт нь ирүүлсний дараа энэ хэрэг болжээ. Гэмт этгээд нь талийгаач Т-ийн хоолойн хэсэгт хутгалж амь насыг хохироожээ. Мөн өөрийн эхнэр Э-ийн хоолой хэсгийг зүсэж гэмтээсэн нь арай аминд хүрээгүй аж. Хэрэг гарсны дараа хохирогч Э, талийгаач Т-ийн гар утсыг ашиглан найз руу нь тусламж хүссэн мессеж илгээсэн учир талийгч Т-ийн найз ирж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Энэ дуудлага цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 20-ны өдрийн 00:49 цагт иржээ. Одоогийн байдлаар хохирогч Э-ийн биеийн байдал маш хүнд, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй юм байна.

 

Харин Б нь хэргийн газраас зугтсан ч, холдож чадалгүй баригдсан гэнэ. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээд хэргийн газраас зугтсан тухай дуудлага хүлээн авсан аймгийн цагдаагийн албан хаагчид 00:45 цагийн үед бие бүрэлдэхүүний түргэн цугларалт хийж байх явцад Мэдээлэл судалгааны ахлах байцаагч, хошууч Д.Үлэмжбаяр цагдаагийн газар руу ирж явах замдаа сэжигтэй этгээдийг баривчлан иржээ. Уг этгээдийг шалгахад сэжигтэн Б нь өөрийн хийсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн тухай албаны Төв аймгийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Ю.Чулуунбаатар ярьсан.

 

Уг хэргийг аймгийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч Т.Ууганбаатар мөрдөж, 15 хоногийн дотор мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна. Төв аймгийн Прокуророос хэргийг хянаад харьяаллын дагуу Сум дундын 23 дугаар шүүхэд шилжүүлжээ.

 

Б.Буд

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tuv aimgiihan yastiin bee Serelengiin Shonkh gj zaluu hotod bayan emsed biee uneleed yavdgiin odoo ovoo mungutei blj bgaa bhoo
2015-04-23
zzzzz:
httptheinvitepay.com?ref=2744 ene haygaar orj burtguuleed orlogoo nemegduuleerei
2015-04-23
Зочин:
Huniig iim baidald oruulsan humuus ni yu bodoj bdag yum bol ter avgai shuu yum ni duu ni ch yahav yavaad ugch gej bodohod
2015-04-23
Зочин:
Хүн санаатай алсан хүнийг өмөөрсөн коммент бас байх юм. Ямар хэрцгий улсууд байнаа. Нэг зүйл сонсвол шууд өөрийнхөөрөө л тууна. Тийм хэрцгий этгээд өөрөө цагдаа руу очих уу аан.
2015-04-23
иргэн:
харамсалтай хэрэг байна
2015-04-23
Зочин:
KKK , Naad zaluu chin uuruu hergee huleeheer Tsagdaad ochson gedeg yum bilee. Ternees tsag aldalgui barisan zuil baihgui. Bitgii Hudlaa showdsan medeelel bicheed bai teneg setguulchidee.
2015-04-23