Сургуулийн хашаанд орж ирсэн чоныг устгажээ
2015-04-23

Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92 дугаар сургуулийн хашаанд өнгөрөгч шөнө чоно явж байсныг устгажээ.

 

Энэ тухай дуудлагыг иргэн А өнгөрөгч шөнө 02:35 цагт цагдаагийн байгууллагад өгснөөр дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалт явуулжээ. Сургуулийн хашаанд явж байсан чоныг хот тохижилтын анчнаар устгуулан, ОБХ-т хүргүүлсэн байна.

 

Б.Хүлэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
хэ хэ:
Чоно мөн л байгаа даа. Гуринхалсан нохой байлгүй.
2015-04-23
малчин:
Чоноо устгаачээ хүүхэд барих нь,хууль журамдаа өөрчлөлт оруулаачээ,хонь мал бариад болохоо байсан,буга гөрөөс дууссан
2015-04-23