Жохар дунд хуруу гаргажээ
2015-04-23

2013 оны Бостоны марафон тэмцээний үеэр чечень гаралтай ах, дүү Царнаев гар аргаар бэлдсэн тэсрэх бодисыг үзэгчдийн дунд тэсэлж, дөрвөн хүний аминд хүрсэн юм. Цагдаа нар Тамерлин Царнаевыг зургаан удаа буудаж, аюулгүй болгосон бол дүү Жохар Царнаевыг Бостон хотын метроны буудлын ойролцоогоос баривчилсан. Халдлагын гол сэжигтэн гэгдээд буй Жохарын шүүх хурал өнөөдрийг хүртэл үргэлжилж буй бөгөөд түүнд прокуророос тулгасан 30 гаруй хэрэгт сэжиглэн шалгаж байна. Эдгээр хэргийн зарим нь цаазын ял оноох шийтгэлтэй ажээ. Өчигдөр болсон шүүх хурлын үеэр Царнаевын саатуулах байранд амиа алдсан хүмүүсийн ардаас дунд хуруу гаргаж буй камерийн бичлэгийг олонд үзүүлсэн байна. Саатуулах байрны хяналтын бичлэгт “Амиа алдсан бүх хүмүүст” гэж хэлээд Жохар дунд хуруугаа гаргажээ.

 

Энэхүү бичлэг нийтэд ил болохоос өмнө түүнийг хэрэг хүлээх чадваргүй, ахынхаа шаардлагаар халдлагад оролцсон хэмээн зарим хүн мэдээлж байсан. Прокурорууд “Жохарыг худлаа сэтгэцийн өвчтэй мэт аашилж, ялаас мултрах санаатай байна” гэж мэдэгджээ. Жохар дунд хуруу гаргасан шалтгаанаа “Би сэтгэлээр унасан байсан. Тэдний аминд хүрээгүй. Тиймээс л зохих ёсны хариуг нь өгсөн” гэж шүүхийн үеэр ярьжээ.

 

 

Халдлагын үеэр амиа алдсан Хятад улсын иргэн 23 настай Жиуан Заогийн гэр бүл шүүх хуралд оролцсон бөгөөд тэд хэвлэлийнхэнд “Жохар бол жинхэнэ алуурчин. Энэ хүү хийсэн хэргийнхээ шийтгэлийг хүлээхгүй бол олон хүн сэтгэлийн шархтай үлдэх болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
xx:
xun alsaniix ni toloo shiitgeed xujaa alsaniix ni toloo shagnax xeregtei xun bndaa xujaa alsan xuniig shagnadag bx ni shudraga es bolgoo
2015-04-24
Зочин:
saihan uls orond aluurchinguudiig shiitgesen shig shiitgechih baih. harin mongold mine l hetsuudee gej
2015-04-24
Sochi:
Yaj chadaj bnaa,shud al
2015-04-23
Зочин:
t.ene.gl baina daa, uchiraa medehgui batsaan uuriiguu ingeed duusgachihlaa odoo yay gehev hohino bolj dee ingeed
2015-04-23
Зочин:
haraal idsen kazak!
2015-04-23
hehe:
davarsan gar yalaa avna l daa harin hezee ch zasrahgyi gedeg ni oilgomjtoi
2015-04-23