Кристина ургамалан хүн болж магадгүй
2015-04-23

Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина саяхан ухаан орсон билээ. Түүний биеийн байдал хэвийн байгаа гэдгийг охины аав Бобби Браун мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэхдээ эмээ Сиси Хьюстон хэвлэлийнхэнд “Охин минь ухаан орсон. Манай гэр бүл их жаргалтай байгаа. Үнэнийг хэлэхэд, Кристина цаашид ургамалан хүн буюу ирээдүйд алхаж, гүйж, ярьж чадахгүй идэвхигүй амьдралтай болж магадгүй гэдгийг эмч нар сануулсан. Тэр минь дөнгөж 21 настай. Хэрвээ охин минь ургамалан хүн болбол би амьд явж чадахгүй. Дахин мөрдлөгө явуулахаар болсон. Охин минь ухаан орсон учир жинхэнэ хэрэгтнүүдийг барихад туслах байх” гэж хэлжээ.  

 

Хэвлэлийнхэн Сисигээс “Кристинагийн амьсгалын аппаратыг өнгөрсөн хоёрдугаар сард салгахаар болсон. Гэхдээ гэнэт л бодлоо өөрчилсөн. Энэ тухайд” гэж асуухад “Миний охин амиа алдсан. Би Уитнигийн хувь тавиланг охин нь хүртэл мэдрээсэй гэж хүсээгүй. Мөн түүнийг явуулахад сэтгэлийн тэнхээ минь дутсан” гэж хариулжээ.

 

Кристина хоёрдугаар сарын 1-ний өглөө Росвелл дэх гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй байдалтай олдсон юм. Охины биед гэмтэл учруулсан сорви, шарх ихээр олдсон учир түүний нөхөр Ник Горданыг саатуулж, мэдүүлэг авсан билээ. Түүнийг гуравдугаар сарын 17-нд сулласан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ургамалан хүн гэж орчуулах нь таарамжгүй юм
2015-04-24