“Тавантолгой” зөвшилцлөөр үргэлжилнэ
2015-04-23

“Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төсөл УИХ-д өргөн баригдахгүй эргэж буцсаар өнөөдрийг хүрлээ. Уг төсөлд УИХ Засгийн газрын хооронд үүссэн үл ойлголцол ийнхүү хаврын урт өдрүүдтэй зэрэгцэн хугацаа алдсаар ирлээ. Тавантолгойн гэрээний төсөл үзэглэгдсэнээр манай улсад хөрөнгө оруулалт орж, валютын урсгал наашлан, эдийн засгийн хүндрэл багасана гэж тооцоолж байгаа. Гэвч асуудал шийдэгдэхгүй сунжирсаар байна.

УИХ Тавантолгойн гэрээний төслийг өргөн барих тухай Засгийн газрын тогтоолыг хянаж, зарим баримт бичгийг дутуу хавсгаргасан, гэрээний төсөлд иргэдийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар тусгаагүй гэсэн үндэслэлээр буцаасан. Дутуу материалыг даваа гаригт дахин өргөн мэдүүлэхийг УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар Засгийн газарт хүргүүлсэн албан бичигтээ дурьдсан байсан. Харамсалтай нь дутуу бүрдүүлсэн материалаа Засгийн газар ээлжит хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын Тамгын газраас товлон заасан даваа гаригт байтугай өнөөдөр ч өргөн бариагүй, иргэд чих тавьсаар сууна.

“Тавантолгой”-г тойрсон популизм эдийн засгийг сэргээх оролдлогыг уяж байгаа нь нууц биш. Удирдлагуудын нь үл ойлголцлоос үүдэн АН-ын бүлгийн даваа гаригийн үдээс хойшхи хуралдаанаар асуудал ширүүхэн яригдаж, “олгой хагаравч тогоон дотроо” гэдэгчлэн гишүүдийн санал хуваагдаж, намын дарга, Ерөнхий сайдын талд хуваагдан “буцалсан” сурагтай.

Хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн эхэлсэн үл ойлголцолд өнөө ч цэг тавигдаагүй байгааг зарим хүмүүс эрх ашгийн зөрчил явагдаж байна хэмээн тайлбарлаж байгаа. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч улстөрчдийн хоол болгочихгүй урагшлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Тавантолгойн гэрээний төсөл өчигдөр ҮАБЗ-өөр хэлэлцэгдэж, үл ойлголцолд цэг тавигдсан бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзжээ. ҮАБЗ-ийн гишүүд Тавантолгойн гэрээний төслийн талаар хэлэлцээд тодорхой зөвшилцөлд хүрсэн байна. Ингэснээр УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газарт Тавантолгойн гэрээний төслийг өргөн мэдүүлэх цаг товлож өгөхөөр болжээ. Тиймээс ч Засгийн газар энэ долоо хоногтоо багтаж буюу Тавантолгойн гэрээний төслийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэх аж.

Хэрвээ Тавантолгойн төслийг энэ долоо хоногт өргөн баривал ирэх долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцээд явах байх. УИХ-аар 14 хоногийн дотор багтаан хэлэлцэх саналыг Ерөнхий сайд гаргасан. Эдүгээ дөрөвдүгээр сарын хоёр дахь арав хоногтоо орсон байна.   Тиймээс Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг олголоо гэхэд энэ сардаа багтаж манай улсад мөнгө орж ирэх найдлага байхгүй. Гэрээний төсөл парламент дахь нам, эвслийн бүлэг саналаа нэмэрлэнэ гээд популизм сунжирвал хаврын чуулганы хугацаанд л багтаж гэрээг үзэглэх магадлалтай болох нь.

Ямартай ч Тавантолгой олон шүүлтээр дамжих нь. Энэ гэрээний төсөл хэрэгжсэнээр  эдийн засгийн сэргээхэд ивээс болно гэж итгэл алдалгүй хүлээх эрх л бидэнд байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bayartsogt ohin huuhnee l erguuleed yvj bval barna, bitgii mongol turd gai udaad baigaach, ehner n yaj tesdeg bainaa tiim babnikiig
2015-04-24
Зочин:
bayartsogt ohon huuhnee l erguuleed yvj bval barna, bitgii mongol turd gai udaad baigaach, ehner n yaj tesdeg bainaa tiim babnikiig
2015-04-24
Зочин:
bayartsogt ohin huuhnee l erguuleed yvj bval barna, bitgii mongol turd gai udaad baigaach, ehner n yaj tesdeg bainaa tiim babnikiig
2015-04-24
иргэн:
2 ТОМ НАМЫН ДАРГА НАР ОДОО Л БЯРАА ҮЗҮҮЛЖ ЭНЭ ГЭРЭЭГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ, ХЭРЭВЭЭ УЛС ОРНЫ ЭРХ АШИГТ ҮЛ НИЙЦСЭН ЗЗОРИЛГО БҮХИЙЭНЭ ГЭРЭЭ НЭРТ ЛУЙВАРЫГ ДЭМЖИЖ КНОП ДАРВАЛ 2016 ОНД НЭР ДЭВШИХ ЭРХИЙГ ХАСАХ ЭРХ ЗӨВХӨН ТА 2 Т Л БНА. ЭНХБОЛД НАР АА, ЦААДУУЛ ЧИНЬ ЭСРЭГ ХУЙВАЛДААНД АВТАЖ БГАА ГЭНЭ ШҮҮ............... ЛИДУРҮҮД ГЭВЭЛ ТА 2 Л БНА, ЯГ ОДОО ХАРУУЛ ДАА.
2015-04-24
Зочин:
Асуудлын гол нь гэрээг соц. эдийн засагчид болон ревсомолчид, комсомолчид нхийгээд байгаад байна. Жишээ нь Оюу-толгойн гэрээг биүнест А байхгүй ревсомолч Баярцогт, Тавантолгойн гэрээг мөн л бизнест Хч байхгүйгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг соц. эдийн засагч Энхсайхан хийжээ. Энхсайхан Алтантариаг аавынхаа найзын хүүхдүүдэд сохор зоосны үнэгүй өгөөд огцорсныг хүмүүс мартаагүй. Харин шумуул Энхболд бол бизнесат хөл тавьж сайн муу юм мэдэх толгой зөв дуугарсан байна билээ. Ер нь авилгал авдаг хэдэн нөхөрт ашигтай бидэнд ашиггүй тийм гэрээ байгуулж яах гэсэн юм. Авилгал авах гэсэн гнөхдүүд авилгалаа авч чадахгүй болох нь гэж айж байгаа юм биш үү. Улсаа өрөнд оруулаад хамаг баялгаа харийнханд өгчдөг дарга нарыг хэн гэх вэ? Назарбаев шиг, Путин шиг байгаач.
2015-04-24
Зочин:
Нэг тал нь илүү гэгээрснээс бус, нөгөө тал нь дэндүү их мунхагласнаас болж хувьсгал гардаг. Антуан Ривароль
2015-04-23
Зочин:
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. Ренэ Шатобриан
2015-04-23
Зочин:
Ард түмнээ харанхуй бүдүүлэг байдалд барьж захирахыг хүсэгчдээ, болгоомжлогтун. Та нарт хамгийн түрүүн аюул нүүрлэх вий. Их ташуурдуулсан мал улангассан араатан болох нь амархан гэдгийг мэддэггүй хэрэг үү? Онеро Морабе
2015-04-23
Зочин:
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв 130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг
2015-04-23
Зочин:
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. Бернард Шоу
2015-04-23
Зочин:
Эсрэг талынхнаа сонсохгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс, тэр шийдвэр нь шудрга байлаа ч гэсэн, шударга бус алхам хийж байгаа хэрэг юм. Сенека
2015-04-23
Зочин:
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
2015-04-23
Зочин:
Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. Южин Дебс
2015-04-23
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-04-23
Зочин:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2015-04-23
Зочин:
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
2015-04-23
Зочин:
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
2015-04-23
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-04-23
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-04-23
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-23
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-23
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-23
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.

Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-04-23
Зочин:
Эдийн засгийн алуурчдын зохиосон “Ашигт малтмалын тухай” хуулийг өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

босоохүү:
1. ҮИХаар хэлэлцүүлэх нь дээр гэдгийг захын Т1 хэлж байгаа шүү дээ Гэхдээ хэлэлцнэ гээд унагах, хойшлуулах бодолтой гишүүд олон байгаа 2. УИХ иргэдийн тѳлѳѳлѳл гэдгийг чиний хэлсэн мангарууд бүгд мэднэ Харин УИХГ нь бидний тѳлѳѳлѳл биш болчихсон олигархиуд, биднийг биш ТТоос хүртэх ашиг дээрээ ажиллаад байна гэдгийг гэнэн хонгор чи мэдэхгүй байна даа
2015-04-23
Zochin:
TT ashiglah uu baigaan? Odoo ashiglagui umuu, ETT mongold hamgiin ih nuurs eksportloson shuudee tenegee
2015-04-23
zochin:
Zuv shuudee, Gatsuurt shig jijighen tusul, huviin hurunguur nuutsiin togtooson iim ordyg UIH aar heleltsej baij Tavantolgoi shig ulsyn hurunguur haiguul hiisen, 1000 dahin tom tuunchlen niit Mongolin ard irgediin ezemshideg tusliin huvi zayag Yamgui gants Said shiidej boloh uu? Mongol ulsin deed baiguullaga, Irgediin tuluulul bol UIH shuudee mangaruudaa.
2015-04-23
босоохүү:
1. ҮИХаар хэлэлцүүлэх нь дээр гэдгийг захын Т1 хэлж байгаа шүү дээ Гэхдээ хэлэлцнэ гээд унагах, хойшлуулах бодолтой гишүүд олон байгаа 2. УИХ иргэдийн тѳлѳѳлѳл гэдгийг чиний хэлсэн мангарууд бүгд мэднэ Харин УИХГ нь бидний тѳлѳѳлѳл биш болчихсон олигархиуд, биднийг биш ТТоос хүртэх ашиг дээрээ ажиллаад байна гэдгийг гэнэн хонгор чи мэдэхгүй байна даа
Зочин:
Таван Толгойг ашиглаяааааа Энхболд Баттулга нар згр орхичих тэхүү
2015-04-23
Zochin:
TT ashiglah uu baigaan? Odoo ashiglagui umuu, ETT mongold hamgiin ih nuurs eksportloson shuudee tenegee
Зочин:
За нэг шийдэлд хүрээд хурдан ажилгаанд оруулах нь
2015-04-23
Зочин:
Энхболд дахиад тэнэгтэж буцаасаар байгаад ТТ дуусах байхдаа
2015-04-23
Зочин:
Энхболд одоо болимоор юм аа
2015-04-23
hehe:
Enkhbold hulgaichaas bolj bgaa yum ene hulgaichiig ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛЪЯ
2015-04-23
zochin:
Энхболдоо чи монголын улс тороос vvрд зайлах эхлэлээ оороо хийсэн шvv лалараа
2015-04-23
Сар:
Дахиад л шахааны гэрээ битгий болгоорой доо
2015-04-23