Ослын газрыг орхиж зугтжээ
2015-04-23

Нийслэлийн СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө  "BSB"  төвийн урд замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 57 настай эрэгтэй Ж-г мөргөж хэргийн газрыг орхиж явсан хэрэг өнгөрөгч хоногт гарчээ.

 

Зам тээврийн осол нь анхаарал  санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг учир  хүндэвтэр гэмт хэргийн төрөлд ордог.  Гэтэл зам тээврийн осол үйлдчихээд осол хэргийн газрыг орхиж явж байгаа нь санаатай гэмт хэргийн шинж чанарыг агуулж хүлээлгэх хариуцлага хүндэрдэг байна.

 

Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Н.Амаржаргал "Хэрэв зам тээврийн осолд холбогдсон бол  жолоочийн үүргээ биелүүлэн аль ойр байгаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээ мэдээлэл өгөх, ослын улмаас хүний эрүүл мэнд хохирсон бол эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь эрх зүйн мэдлэг дутмаг иргэд энэ төрлийн гэмт хэргийн газраас зугатааснаар сэтгэл санааны дарамт байнга айдастай явдаг. Илэрдэггүй  осол хэрэг гэж байхгүй.  Шударга иргэд болон теле камерын тусламжтайгаар осол хэргийн газрыг орхиж зугтсан хэргийг илрүүлдэг. Иймд үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой сахилгатай оролцохыг анхааруулж байна" гэж ярьсан.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Naadah chn 77-70ybs dder ueiin delika bsn
2015-04-24