Францис Кубад айлчилна
2015-04-23

Ромын хамба ламтан Францис ирэх есдүгээр сард Куба улсад долоо хоногийн хугацаатай шашны айлчлал хийхээр болсон гэж Ватиканаас мэдээлснийг “www.dailymail.co.uk” уламжлав. Тэрбээр энэхүү айлчлалаа өндөрлүүлсний дараа АНУ-д айлчлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хамбатан хоёр улсыг холбосон шинэ төлөөлөгч болох саналыг Кубын удирдагч Раул Кастро тавьж, эх оронд нь айлчлахыг хүсчээ.

 

Францис энх тайвны элчийн хувиар ямар ч улсыг холбосон гүүр болж чадна гэдгээ өчигдөр болсон уулзалтынхаа үеэр дурьджээ. Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Федерико Ломбарди айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан байна. Францис Куба улсад айлчлах анхны Ватиканы тэргүүн болж магадгүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин