Нислэгийн үеэр онгоцны хаалга онгойсон гэв
2015-04-23

АНУ-ын агаарын тээврийн “SkyWest” компанийн 5622-р нислэг Нью-Йоркийн Буффало хотноо яаралтай буулт хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Онгоц буулт хийсэн шалтгаан нь нислэгийн үеэр 60 орчим насны эмэгтэй ухаан алдсан гэв. Зорчигч ухаан алдсан гэх мэдээг ахмад хүлээн авсны дараа төв станцтайгаа холбогдож, тайлбар хийсэн байна. Гэхдээ онгоц газардсан шалтгаан нь ухаан алдсан зорчигчтой холбоогүй хэмээн “NBS” телевиз мэдээлжээ.

 

Онгоц нислэг үйлдэж байхад хаалга нь онгойсон гэнэ. Энэхүү мэдээллийг зорчигчид баталсан бөгөөд онгоцны нэг үйлчлэгч “Хаалга, хаалга” хэмээн орилж, бүхээг рүү гүйсэн гэжээ. Энэхүү мэдээллийг “SkyWest” компанийн удирдлагууд батлаагүй ч “Мөрдлөг явуулах болно. Мөн зорчигчдоос хаалга онгойсон эсэх асуудлаар мэдүүлэг авах болно” гэж мэдэгджээ.

5622-р нислэг Чикаго хотоос Коннектикут мужийн Виндсор Локс хотноо очих ёстой байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин