Калбуко галт уул сэржээ
2015-04-23

Чили улсын Калбуко галт уул өчигдөр 15.00 цагийн орчимд сэрж, үнс нурмаа цацаж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Онцгой байдлын аврагчид галт уулын бэлд орших Энсенада тосгоны 1500 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

 

Аялал жуулчлалын гол бүс гэгддэг Пуэрто Варас хотноо Калбуко галт уул хамаардаг аж. Галт уул сэрсний улмаас 2500 орчим жуулчинг аюулгүй газар байршуулсан гэж хотын дарга мэдэгдсэн байна. Хамгийн сүүлд 1972 оны хоёрдугаар сард галт уул сэрж байжээ.

 

Халуун лав урсч эхэлбэл Энсенада тосгон бүхэлдээ сүйдэж, дахин хүн амьдрах боломжгүй болно гэдгийг Онцгой байдлын сайд мэдэгдээд “Бид оршин суугчдын амь насыг нэгд тавьж байгаа. Байгаль цаг, уур бидний хүссэнээр байдаггүй” гэж хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин