Сандра Буллок оны сайхан бүсгүй болов
2015-04-23

“People” сэтгүүл энэ оны хамгийн сайхан бүсгүйгээр холливуудын нэрт жүжигчин Сандра Буллокийг нэрлэсэн тухай “www.chinadaily.com.cn” мэдээллээ. Энэхүү мэдээллийн дараа жүжигчин бүсгүй твиттертээ “Үнэн гэж үү. Итгэхгүй байна. Гэхдээ жаргалтай нэг өдрийг бэлэглэсэн “People” сэтгүүлд баярлалаа. Яг одоо би өөрийгөө толинд хараад зогсч байна. Бас инээж байна” гэж жиргэжээ.

 

Сандра Буллок өдгөө 50 настай. Тэрбээр хүүхэд төрүүлж байгаагүй бөгөөд Кени улсаас 2009 онд Луис гэх хүүг өргөж авсан билээ. Өнгөрсөн жил “People” сэтгүүл хамгийн сайхан бүсгүйгээр зургаан хүүхдийн ээж, жүжигчин Анжелина Жолиг нэрлэсэн юм. Тус сэтгүүл уншигчид, олон нийт болон редакцийн шийдвэрийн дагуу оны сайхан бүсгүйг тодруулдаг билээ. Санал өгсөн уншигчдын ихэнх нь Буллокийн хөл болон арьсыг гайхалтай харагддаг хэмээжээ.  

 

Сандра Буллок 2010 онд “The Blind Side” киногоороо Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин