Камерон Диаз жирэмсэн гэв
2015-04-23

Холливуудын нэрт жүжигчин Камерон Диаз жирэмсэн гэдгийг нөхөр Бенжи Мадден баталсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бенжи твиттертээ “Хүүхэд. Баярлалаа” хэмээн жиргэжээ. Энэхүү жиргээний дараа нэг твиттер хэрэглэгч “Камерон жирэмсэн юм уу” гэхэд залуу “Тиймээ. Тэр минь жирэмсэн” гэж хариу жиргэсэн байна.  

 

Камерон өнгөрсөн оны сүүлчээр өөрөөсөө 11 насаар дүү, фитнессийн багш Бенжитэй Лос Анжелес хотноо нууцаар хуримласан юм. Хос өнөөдрийг хүртэл хуримын зургаа сэтгүүл болон твиттер, инстаграм зэрэгтээ нийтлээгүй билээ. Тэднийг хуримаа хийсний дараа хэвлэлүүд жүжигчин бүсгүйг жирэмсэн хэмээн мэдээлж байсан хэн ч батлаагүй юм.

 

“Бенжигийн өмнөөс хэн нэгэн жиргээгүй бол Камерон жирэмсэн гэдэг нь баттай” гэж “TMZ” сайт мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин