Үдийн хоол нь өөрөө асуудал дагуулж байна гэв
2015-04-23

Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд өнөөдөр нийслэлээс  шалгалт хийжээ.

Тодруулбал, НИТХ-ын  Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа болон НМХГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн албаны хүмүүс Нийслэлийн ерөнхий  боловсролын 1 дүгээр сургууль болон 79 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийжээ.

 

Шалгалтаар нэгдүгээр сургуулийн  цайны газарт хэт чихэрлэг амттан, хийжүүлсэн энергийн ундаа худалдаалж байсан нь Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчсөн үйлдэл болжээ.

 

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэнд Хүнсний аюулгүй байдлыг хангах дэд хорооны даргаЖ.Амарсанаа:  “Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульдаа ямар хоол унд идэж байгаад анхаарал тавьдаггүй. Сургуульд нь даатгаад үлдээдэг. Бидний шалгалт хийсэн цайны газрын тогооч нар хоол бэлтгэхдээ зориулалтын бээлийгүй, түргэн мууддаг зарим хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын дэглэм зөрчигдсөн байлаа.  Мөн бага ангийн сурагчдад хэт чихэрлэг бүтээгдэхүүн, энергийн ундаа худалдаалж буй нь Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчиж байна” гэжээ.

 

Мөн НМХГ-ын хэлтсийн дарга Д.Энхбат:  “Үдийн цай хөтөлбөр амьдрал дээр үдийн хоол болж хувирсан. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг  200 орчим сургуульд зориулалтын,  стандартын шаардлага хангасан  цайны газар хуруу дарам цөөн байдаг. Ийм эрсдэлтэй тохиолдолд сурагчдад үдийн хоол бэлтгэн өгөх нь өөрөө асуудал дагуулж байгаа юм” гэжээ.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
SANAA AMAR DED SAAD:
ТЭНЭГ НӨХДҮҮД ЮУ ХИЙЖ ТЭНД ОЧИЖ ҮЗДЭГ ЮМ. САНАА АМАР САЛГАНАЖ УНАХ ГЭСЭН УХНА ИШИГ ШИГ НӨХӨР ИНГЭЖ ТЭНЭГТЭЖ ШОУДАХААР ЗҮГЭЭР Л НЭГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДЧИХ Л ДЭЭ. ХООСОН ЦЭЭЖ, УСАН ТОЛГОЙ, НЭР АЛДРЫН ПАЙЗ, ЭРИЙН ӨЧҮҮХЭН ШИНЖГҮЙ ДУРАК. ЗҮГЭЭР Л ТЭР АМАРСАНАА ГЭЖ ЯМАР ЭР ХҮН БЭ ГЭДГЭЭ ХАРУУЛ Л ДАА. ХЭЗЭЭ БАЙТЛАА, ХЭДЭН ОНД 1-Р СУРГУУЛЬД ИРЭЭД ЮУ ЯАСАН БЭ... БОЛЬ Л ДОО. ИЧИЖ ҮХ Л ДЭЭ. ЧИ ИРСЭН ИРЭЭГҮЙ НААД БАНТАН АМЬДРАЛ ЧИНЬ ЧАМТАЙ ЧАМГҮЙ БАЙСААР Л БАЙСАН. САЙД ГЭЖ ДАЛДАГНАЖ БАЙХДАА ИРЖ БАЙХГҮЙ ЮУГАА ХИЙСЭН ЮМ. ОДОО ИРЭЭД ЧИ БУРХАН ЮМ УУ БУГ ЮМ УУ.... АСУУДАЛ БАЙЛАА ГЭЭД ЧИ ЯАХ ЮМ БЭ. ЗҮГЭЭР Л МӨРӨӨРӨӨ АЖЛАА, АМЬДРАЛАА АВААД ЯВЖ БАЙГАА ХҮМҮҮСТ БҮҮ ГАЙ БОЛ. ТИЙМ Л БУРХАНЧ, ХАМБА ЛАМ ШИГ АРИУН СЭТГЭЛТЭЙ ЮМ БОЛ ХҮМҮҮСТ БУЯНАА ДЭЛГЭ Л Д ЭЭ... ШОУДАХАА БОЛ МЭДРЭЛ БАНДИ МИНЬ
2015-04-23
Сайн байна:
Сайд байсан хүн чинь ингэж л ажиллана ш дээ. Өөрийнхөө гаргаж байсан тушаал яаж хэрэгжиж байгааг харах л хэрэгтэй дээ
2015-04-23