Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын дагуу Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг гуравдугаар сарын 21-ны өдөр авсан. Тус шалгалтад хамрагдаж 400-аас дээш оноо авсан бол Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах боломжтой боллоо гэсэн үг юм.
Тэгвэл уг шалгалтад улсын хэмжээнд нийт төгсөгчдийн 80 хувь нь тэнцсэн гэнэ. Харин Баян-Өлгий аймгийн сурагчдын 70 хувь нь тэнцээгүй гэсэн дүнтэй гарчээ.
Энэ талаар Монгол Улсын Гавьяат багш В.Суранхүү нэгэн хэвлэлд ярихдаа "Баян-Өлгий аймгийн төгсөгчдийн олонх нь казак хүүхдүүд. Тэдний хувьд монгол хэл бол гадаад хэл гэж" хэмээн онцолжээ.
Дашрамд дуулгахад 400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд дөрөвдүгээр сарын 25-ны 12.00 цагт дахин шалгалтад хамрагдах боломжтой аж.
Б.Дэжид