Ц.Оюунгэрэл гишүүн хүүхдүүдэд үлгэр уншиж өгчээ
2015-04-23

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Дэлхийн номын өдрийг тохиолдуулан өнөөдөр Баянзүрх дүүрэгт байрлах "Нобелийн шагналтнууд" хүүхдийн номын санд зочилжээ.

 

Энэхүү номын санг зураач М.Ганбат өөрийн гэргий С.Батцэцэгийн хамт 2012 онд үүсгэн байгуулжээ.

 

Одоогоор номын санд Баянзүрх дүүргийн 5,15,22-р хорооны, Гацуурт болон Шархадны сургууль завсардсан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөөнөөс шилжин ирсэн нийт 1-12 ангийн 200 гаруй сурагч үнэ төлбөргүй ном уншиж, 4 ээлжээр өдөр бүр хичээл заалгадаг аж.

 

  УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл бага ангийн хүүхдүүдэд хэрхэн зохиол бичих тухай хичээл заав. Тэрээр анх Үлэг гүрвэлийн музейн нээлтэнд зориулж хуулийн үг хэллэгтэй албаны үг бэлдэж очсон боловч оролцсон хүмүүсийн 95 хувь нь бага ангийн сурагчид байсан тул АНУ-аас эх орондоо хэрхэн үлэг гүрвэлийг авчирсан тухай хүүхдүүдэд зориулан үйл явдлыг үлгэр болгон ярьж өгчээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төөрсөөр төрөлдөө гэгчээр сайд энэ тэр гэж явахаар цэцэрлэгийн багш хийвэл гоё харагдах юм биш үү
2015-04-24
Улгэрч:
Улгэрийн баатар нь Элбэгдорж гунж нь Оюунгэрэл
2015-04-24